Хятадын дуураймал “Hummer H1” цахилгаан хувилбартай болно

Хятад улс зохиогчийн эрхийг хуулийн дагуу маш сайн аргалж дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг ард түмэн. Хятадын оюуны өмчийн тухай хуулиуд олон тооны автомашин үйлдвэрлэгчдэд хуулийн хариуцлага хүлээхгүйгээр бусад автомашинтай төстэй дуураймал хувилбар гаргахыг өөхшүүлж байдаг. Та дуураймал Rolls-Royce, Porsche Macan, Range Rover авмаар байна уу? Тэгвэл Хятад улс таны хүслийг биелүүлэх болно.

Ойрын жилүүдэд гарсан хамгийн тод жишээ бол Хятадын автомашин үйлдвэрлэгч Dongfeng компаний “Fearless M50” юм. Загварын нэр нь нэлээд сэтгэл татам хэдий ч бүх талаасаа Hummer H1-тэй маш адилхан харагддаг. АНУ-н General Motors компани Америкийн армийн Humvee-г Хятад улсад цэргийн зориулалтаар үйлдвэрлэж ашиглах лицензийг худалдсан учир үүнийг хуулийн дагуу хуулбар гэж заргалдах боломжгүй ажээ. Оригналь Hummer H1 хос кабинтай байдаг бол Fearless M50 нэг кабинтай.

Хятадын автомашины мэдээллийн агентлаг болох CarNewsChina “Dongfeng энэ платформ одоогоор зөвхөн төслийн шатандаа явж байгаа бөгөөд хөгжүүлэлт нь дуусаад 2023 он гэхэд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс Dongfeng Fearless M50 жинхэнэ GMC Hummer-ын цахилгаан пикапийг танилцуулахаас өмнө зах зээлд гарах бололтой” гэж мэдээлэлжээ.

2023 Dongfeng Fearless M50 үзүүлэлт: 

  • 1,070 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүртэй
  • 100 км/цагийн хурдыг 5 секундэд авдаг

  • 140 kWh батерейгаараа ойролцоогоор 500 км туулах чадвартай

  • Том батерейг дүүртэл цэнэглэхэд ердөө 27 минут зарцуулна

  • Цэвэр жин: 3,100 кг 

  • Пикап хувилбарын суудлын тоо: 2

  • SUV (жийп) загварын суудлын тоо: 6

Цэргийн жийпнээс илүү орчин үеийн загвартай энэхүү цахилгаан пикап 2.5 түвшний жолоодлогын туслах системээр тоноглогдсон ба үнэ нь 94,000-110,000 ам.долларын хооронд байна гэж Dongfeng компани зарласан нь пикап машины салбарт тэргүүлэгч Ford F-150 Lightning, Rivian R1T, тэр бүү хэл удахгүй худалдаанд гарах цахилгаан оригналь Hummer-аас илүү үнэтэй байх нь ээ.

Өмнөх
Toyota Land Cruiser 300 нь &ld...
Дараах
2022 оны шинэ "Lexus GX 4...