Toyota Land Cruiser 300 нь “70th Anniversary”, “Comfort +” гэсэн хоёр өөр хувилбартай

Өнгөрсөн онд хамгийн их шуугиан тариад байсан Toyota Land Cruiser 200-н дараагийн загвар болох “Land Cruiser 300”-г Toyota брэндийн үнэнч хэрэглэгчид бүхэл бүтэн 14 жил хүлээсэн билээ. Тэгвэл энэхүү автомашин нь хөнгөн цагаан их бие, илүү орчин үеийн загвар дизайнтайгаар худалдаанд гарж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Мөн дуу чимээ багассан ба их биеийг нь хөнгөн цагаан ашиглаж хийсэн учир илүү бат бөх болж цэвэр жинг 200 килограммаар багасгаж хөнгөн болгож өгжээ. Түүнчлэн Land Cruiser 300 нь “70th Anniversary”, “Comfort +” гэсэн хоёр хувилбартай ба энэ хоёр хувилбар нь юугаараа ялгаатай вэ гэвэл:

  • 70th Anniversary (20 инчийн обудтай), 

  • Comfort + (18 инчийн обудтай, бартаат замд зориулсан арзгар дугуйтай, урд талын гупер болон грилль нь 70th Anniversary загвараас ялгаатай.

Хоёр хувилбар хоёулаа гадна талаараа бараг адилхан ч дотор салон нь үзэмжийн хувьд тэс ондоо юм. 12.3 инчийн дэлгэц, проекцэн хурдны заалт, 360 градусын өндөр нягтаршилтай камер, дотор салоныг нь дээд зэрэглэлийн арьсаар чимэглэсэн, JBL аудио системтэй гэх мэт олон технологийн дэвшил бүхий тоноглолуудтай. Хөдөлгүүрийн хувьд Land Cruiser 200 нь 8 цилиндрийн хөдөлгүүртэй байсан бол Land Cruiser 300 нь Lexus LS-тэй адилхан 6 цилиндртэй хос турбочаржертай 3.5 литрийн V6 хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Мөн араагаа солих үед жолоочид хурд хүчийг мэдрүүлэх мэт чимээ гардаг болгож өгсөн ба хурдны хайрцагийг нь хэрэглэхэд тун хялбар ухаалаг болгож өгсөн. Comfort + хувилбар нь нөгөө хувилбараасаа савлагаа, донсолгоо бага мэдрэгддэг учир мэргэжилтнүүд бартаат зам дээр Comfort + хувилбарыг унахыг зөвлөж байна.

Toyota Land Cruiser 300 үзүүлэлт:

- Хос турбо чаржертай 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй

- 415 морины хүчтэй, мушгих хүч нь 650 Ньютон-метр

- Дээд хурд 210 км/цаг

- 100 км/цагийн хурдыг 6.8 секундэд авна

- Өөрийн жин нь 2,485 кг

- Обудны хэмжээ: Comfort + (18 инч), 70th Anniversary (20 инч)

- Банк 110 литрийн багтаамжтай 

- 100 км тутамд 12.1 литр шатахуун зарцуулдаг

- 10 араатай автомат хробтой

Үнийн хувьд Монгол улс дотор 188,000,000-294,000,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.

Өмнөх
Арнольд Шварценеггер машинтайг...
Дараах
Хятадын дуураймал “Humme...