Удаан хугацаанд чимээгүй байсан жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер Лос Анжелес хотын Sunset Boulevard гудамжинд осол гаргаж олны анхааралд дахин өртжээ. Арнольд хар өнгийн GMC Yukon жийп маркийн машин жолоодож явсан ба уулзвар гарахдаа гэрлэн дохиог хүлээлгүй зүүн тийш эргэхдээ өөрийг нь чиглэн явсан улаан өнгийн Toyota Prius маркийн машиныг мөргөсөн байна.
Орон нутгийн цагдаагийн хэлтсээс иш татан TMZ агентлагийн мэдээлснээр ослын буруутан нь Шварценеггер - осол гарсан уулзвар дээр гэрлэн дохио зөвхөн чигээрээ явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан ба зүүн эргэх дохио улаан өнгөтэй байсан гэж мэдээлэлжээ. Шварцнеггер гэрлэн дохиог үл тоомсорлож, Toyota Prius машиныг чиглэн явж байхдаа яагаад юу ч анзаараагүй нь одоогоор тодорхой бус байна.
Мөргөлдөх үед даралт маш хүчтэй байсан тул хоёр машины аюулгүйн дэр хоёулаа задарсан. Үүгээр зогсохгүй уг мөргөлдөөний дараа амбан захирагч асаны жийп машин гэрлэн дохион дээр зогсож байсан Porsche Taycan машин руу арагшаа мөргөж орсон байна. Toyota Prius маркийн автомашины жолооч эмэгтэйг нүдээр үзсэн гэрчүүдийн хэлснээр хүнд бэртсэн бөгөөд түүнийг ослын газраас толгойноос нь их хэмжээний цус алдсан байдалтай олсон ба түргэн тусламж тэр даруй ирж эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.
Ослын бусад хохирогчид хөхөрсөн байдалтай үлдсэн ба эмнэлэгийн тусламж авахаас татгалзсан байна. Жүжигчний бие төлөөлөгч “Арнольд Шварцнеггер хохирогч эмэгтэйн биеийн байдалд маш их санаа зовж байгаа бөгөөд эмнэлэгт яаралтай биечлэн очиж уулзана.” гэж сэтгүүлчдэд хэлжээ.