"2022 оны Toyota Sequoia" удахгүй худалдаанд гарна

Toyota энэ оны 1-р сарын 25-нд “2022 оны Sequoia (XK80)” SUV төрлийн автомашиныхаа гурав дугаар үеийн загварыг танилцууллаа. Анхны загвар (XK30/XK40) нь 2000 онд, 2 дахь загвар (XK60) нь 2007 онд гарж байсан. Бүхэл бүтэн 15 жилийн дараа ийнхүү Sequoia-ийн 3 дахь загварыг танилцууллаа.

Sequoia нь Toyota Tundra-ийн дээр суурилж үйлдвэрлэсэн бөгөөд их бие нь кромиум металаар хийгдсэн, урд крыло, хаалга, копуд, их гэрэл зэрэг нь Tundra-тай адилхан бол урд талын гупер, грилль нь том зургаан өнцөгт хэлбэрийн хээтэй ба хөдөлгүүр нь мөн л Toyota Tundra-тай адилхан. Нийт 10 араатай, автомат хробтой. Стандарт хувилбар нь 14 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй медиа систем, урд хоёр суудлыг халааж хөргөх боломжтой, жолооны хүрд нь мөн халдаг, гурав дахь эгнээний суудлууд өөрөө эвхэгддэг ба SR5, Limited, Platinum, TRD Pro болон Capstone гэсэн нийт таван хувилбараар худалдаанд гарах юм байна. SR5 болон Limited-ийн хувьд бартаат замын зориулалттай бол TRD Pro хувилбар нь асфальтан зам дээр явахад илүү тохиромжтой.

2022 Toyota Sequoia (XK80) үзүүлэлт:
 
- Хос турбо чаржертай 3.5 литрийн V6 Hybrid хөдөлгүүртэй
 
- 443 морины хүчтэй, мушгих хүч нь 790 Ньютон-метр
 
- Дээд хурд 185 км/цаг
 
- 100 км/цагийн хурдыг 6.4 секундэд авна
 
- Өөрийн жин нь 3,311 кг
 
- Төрлөөсөө хамаараад обудны хэмжээ өөр өөр (18-20 инч)
 
Мөн нэмэлтээр 14 спикер бүхий JBL аудио систем, шилэн дээвэр, проекцын хянах самбар, ухаалаг утасны wireless цэнэглэгч зэргээр тоноглох боломжтой. АНУ улсын Техас мужид байрлах Toyota-гийн үйлдвэрт үйлдвэрлэгдэх ба эхний ээлжинд АНУ болон Канадад нийлүүлж эхлэх юм байна. Toyota Sequoia АНУ-ын автомашины дилерүүдэд энэ оны зун хүрэх бол үнийн талаар одоогоор ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Өмнөх
2022 оны "Jeep Grand Cher...
Дараах
Арнольд Шварценеггер машинтайг...