АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани шинэ 2022 оны Jeep Grand Cherokee автомашинаа өнгөрсөн оны 9-р сард олонд танилцуулсан. Үүгээр зогсохгүй шинэчлэн тоноглосон Grand Cherokee 4xe hybrid хувилбарыг үйлдвэрлэхээр болсон нь автомашин сонирхогч хэн бүхнийг ихээхэн гайхшруулаад амжсан гэхэд хилсдэхгүй.
Grand Cherokee-н стандарт загварын үнийг өнгөрсөн оны 11-р сард зарласан бөгөөд 4xe-ийн үнийг өнөөдөр нийтэд зарлалаа. “2022 Jeep Grand Cherokee 4xe” hybrid жийп нь ойролцоогоор 60,000 ам.долларын үнэтэй (172,000,000 төгрөг).
Энэхүү Grand Cherokee 4xe машины суудлын бүрээсүүдийг нь капри арьсаар хийсэн, урд хойд бүх суудлууд нь халдаг, арын суудалд 10.25 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, 9 спикер бүхий Alpine аудио системээр тоноглогдсон. Энгийн Grand Cherokee нь 2 хөтлөгчтэй байдаг бол энэ загвар нь 4 хөтлөгчтэй гэдгээрээ давуу талтай.
2022 Jeep Grand Cherokee 4xe үзүүлэлт:
- 4 цилиндр бүхий 2.0 литрийн Turbo I-4 хөдөлгүүртэй
- 375 морины хүчтэй, мушгих хүч нь 637 Ньютон-метр
- 21 инчийн диск обуд, Goodyear Wrangler Territory all-terrain дугуйтай
2022 оны Grand Cherokee 4xe-ийг таван өөр хувилбараар гаргаж байгаа ба Summit Reserve нь хамгийн үнэтэй тансаг хувилбар нь юм. Худалдаалагдах үнэ нь 74,300 ам.доллар (ойролцоогоор 213,000,000 төгрөг) байна.
Загвар/Хувилбар |
Үнэ |
|
Grand Cherokee 4xe |
$57,700 |
|
Grand Cherokee Trailhawk 4xe |
$62,485 |
|
Grand Cherokee Overland 4xe |
$65,760 |
|
Grand Cherokee Summit 4xe |
$69,820 |
|
Grand Cherokee Summit Reserve 4xe |
$74,300 |
2022 оны Jeep Grand Cherokee 4xe энэ оны хавар худалдаанд гарна гэж АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани мэдэгдлээ.