Бид бүхний сайн мэдэх алдарт Lamborghini Countach-ийн хамгийн анхны загвар болох “Lamborghini Countach LP500” 1971 онд үйлдвэрлэгдэж байсан ба энэ нь анхны хаалга нь далавч шиг дээшээ сөхөгдөж онгойдог Lamborghini байсан юм. Тэгвэл энэ онд Италийн автомашин үйлдвэрлэгч энэхүү загвараа дахин шинэчилж гаргахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 112-хон ширхэгийг үйлдвэрлэх ба хуучны төрхөө хадгалж, ардаа спойлергүй хэвээр байх юм байна. Хуучин загваруудаасаа онцгойрох нэг зүйл нь хажуугийн шилний ард загасны заламгай хэлбэрийн агаар нэвтрүүлэх хэсэгтэй, хойд их гэрлийг хар суурин дээр 6 LED гэрлээр шигтгэж өгсөн нь өнгө үзэмжийг илэрхий нэмж чадсан байна.
2022 Lamborghini Countach LPI-800-4 үзүүлэлт:
- 6,5 литрийн V12 mild-hybrid хөдөлгүүртэй
- 814 морины хүчтэй, мушгих хүч нь 755 Nm
- Дээд хурд 356 км/цаг
- 100 км/цагийн хурдыг 2.8 секундэд авна
- Өөрийн жин нь 1,595 кг
- 21 инчийн обудтай, Pirelli P Zero Corsa дугуйтай
Уг загварын үнийн мэдээллийг хараахан нийтэд ил болгоогүй хэдий ч Lamborghini Sian шиг 3,700,000 ам.долларын үнэтэйгээр гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Lamborghini Countach LPI 800-4 -ийн нийлүүлэлт 2022 оны эхний улирлаас эхэлнэ гэж Lamborghini компани мэдэгдсэн бол ердөө 112 ширхэг үйлдвэрлэгдэх энэхүү супер автомашин нээлтээ хийх өдрөө л зарагдаж дуусах нь гарцаагүй бизээ.