Toyota хамгийн хямд цахилгаан машин үйлдвэрлэнэ

"Toyota bZ1 Urban SUV" загварын автомашины консепт нь төдийлөн гараагүй байгаа тул дизайнеруудад энэхүү машины албан ёсны загварыг гаргах эрхтэй болох томоохон боломж олдоод байгаа юм. Тиймээс бид Испанийн motor.es сэтгүүлийн дизайнерийн гаргасан загварыг энэхүү нийтлэлийнхээ нүүр зураг болгон та бүхэндээ хүргэж байна.

Гаднах үзэмжийн тухайд гэвэл маш жижиг нүхнүүдтэй грилльтэй, нарийн хэлбэрийн хөндлөн урт LED их гэрлүүдтэй. Мөн урд гуперийн доод хэсгээрээ их хэмжээний агаар солилцох боломжтой гэдгийг онцлоод байгаа юм. Түүнчлэн уг машин нь гаднаасаа авсаархан жижиг хэмжээтэй харагддаг хэдий ч дотор салон нь саруулхан, жолооч болон бусад зорчигчдод хангалттай зайтай байх болно гэдгийг Тоёота компани амлаад байгаа юм.

Мөн Тоёота компани энэхүү машинаа 100 км-т ердөө 12.5 кВт/цаг эрчим хүч зарцуулдаг мөн 80 кВт (109 морины хүчтэй) хөдөлгүүртэй, Нэг удаа дүүртэл нь цэнэглээд 300км явдаг батарейтэй байхаар худалдаанд гаргана гэдгээ мэдэгдсэн ба үүнээс өөр тоноглол, бусад функцын талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байгаа билээ. Үнийн хувьд гэвэл ойролцоогоор 22,000 ам.долларын үнэтэй худалдаанд гарах төлөвтэй байна.

Өмнөх
BE FORWARD КОМПАНИ СОЛОНГОС УЛ...
Дараах
2022 онд Tesla “Cybertru...