Япон машин экспортоороо дэлхийд тэргүүлэгч Be Forward компани Солонгос улсаас машин экспортолж эхэлсэн нь олон хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Энэ талаар Be Forward компанийн удирдлагууд хэлэхдээ Бид үйлчлүүлэгчдэдээ, олон төрлийн үйлчилгээ, чанартай машин санал болгохоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна хэмээжээ. Be Forward компани анх 2009 онд Япон улсад хот хооронд машин болон сэлбэгийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж эхэлснээс гадна, машины чанарын QC стандартыг нэвтрүүлсэн байна. Энэхүү QC стандарт нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, бусад эд ангиудад эвдрэл байгаа эсэх, зэврэлт үүссэн эсэх гэх мэтийг нарийн шалгадаг чанарын стандарт бөгөөд энэхүү стандартыг нэвтрүүлснээр осол аваарын тоог мэдэгдэхүйц бууруулсан амжилтыг үзүүлсэн нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, талархлыг асар ихээр хүлээсэн төдийгүй эвдрэл гэмтэлгүй найдвартай тээврийн хэрэгсэл экспортолдгоороо алдаршиж улмаар энэ салбартаа тэргүүлэгч болж чадсан билээ.
Тус компани 2021 оны сүүл 12-р сард Солонгос улсад үйл ажиллагаа явуулахаар салбар компаниа нээж үйл ажиллагааныхаа хүрээг тэлсэн бөгөөд энэ жилээс эхлэн зөвхөн Япон машинаас гадна Солонгос автомашинуудыг хэрэглэгчдэдээ хүргэхээр болсон байна