Хүмүүсийн төдийлөн мэддэггүй Lexus-ийн цорын ГАНЦ супермашин “Lexus LFA”

Lexus тансаг зэрэглэлийн жийп седан загварын автомашин үйлдвэрлэдэгээрээ алдартай. Харин Lexus энэхүү супермашинаа анх 2010 онд худалдаанд гаргаж байжээ. Тус машин нь дэлхий дээр зөвхөн 500 ширхэг л байдаг байна.

 

Үзүүлэлтийн хувьд 553 морины хүчтэй, 4.8 литрийн V10 хөдөлгүүртэй. Мушгих хүч нь 480 Nm, 2 хүний суудалтай, нийт 6 араатай, автомат кроптой, бензины банк 73 литрийн багтаамжтай. Дээд хурд нь 325 км/цаг бол харин 3.7 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах чадвартай, 1.5 тонн жинтэй, урт нь 4,505 мм, өргөн нь 1,895 мм бол харин өндөр нь 1,220 мм байдаг байна.

 

Тайландийн алдарт нисгэгч Pasin Lathouras “Lexus LFA Nürburgring” загварын машинаар гангарах дуртай байдаг гэж хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. LFA-ийн үнийн хувьд ойролцоогоор 400,000 ам.долларын хооронд хэлбэлздэг байна.

Өмнөх
Toyota тансаг зэрэглэлийн &ldq...
Дараах
BE FORWARD КОМПАНИ СОЛОНГОС УЛ...