Toyota тансаг зэрэглэлийн “2022 Tundra Capstone” автомашинаа танилцуулав

АНУ-д тансаг зэрэглэлийн пикап машинуудыг түгээмэл унадаг бөгөөд Тоёота энэ төрлийн машины томоохон үйлдвэрлэгч болох GMC болон RAM нартай өрсөлдөхөөр шийджээ.


Гадна тал нь бүхэлдээ кромиум металаар хийгдсэн энэхүү машин 22 инчийн дугуйтай, сувдан цагаан өнгөтэй, нэмэлтээр хаалганы гадна гишгүүрээр тоноглох боломжтой, дотор салонд нь Америк хэв маягийг шингээж өгсөн, i-Force Max хайбрид системтэй гэдгээрээ онцлог юм. Мөн 10 инчийн өнгөт прожектор дэлгэц, 12.3 инчийн виртуал хяналтын самбар, 14 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий мультимедиа систем, ар талаа хардаг дижитал толь, 360 градусын камерууд, 12 спикер бүхий аудио системтэй. Мэргэжилтнүүд энэхүү хүчирхэг автомашин ойролцоогоор 70,000 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлнэ гэж үзэж байна.
Өмнөх
Бугатти анхны цахилгаан тээври...
Дараах
Хүмүүсийн төдийлөн мэддэггүй L...