Бугатти анхны цахилгаан тээврийн хэрэгслээ танилцуулсан нь цахилгаан скутер байлаа

Бугатти анхны цахилгаан тээврийн хэрэгслээ танилцуулсан нь хамгийн хачирхалтай нь цахилгаан скутер байлаа. Тус компани худалдаа эхлэх үнэ, огноог нэрлээгүй байгаа ч мэдээжийн хэрэг тус брэндийн тэнгэрт хадсан үнэтэй машинуудтай харьцуулахад энэхүү цахилгаан скутерийг хүн болгон худалдан авах боломжтой. 

Энэ скутерийг Bugatti дан ганц өөрсдөө биш Америкийн Bytech International-тай хамтран бүтээсэн байна. Bugatti өөр газруудтай хамтарж ажиллахдаа үргэлж машинтай холбоотой ажил явуулдаг байсан бол энэ удаа Bugatti гэх брэндийн хэв маягийг эвдэх гэж оролдож байгаа та бүхэн харж байна. Энэ скутерийн бас нэгэн онцлог шинж бол ардаа Bugatti логоны гэрлийн проекцтой, Bugatti La Voiture Noire загварын машинтай адилхан арын гэрлээр чимэглэж өгжээ.

Техникийн үзүүлэлтийн хувьд энэхүү скутер нь 15.8 кг жинтэй, 700 Вт хөдөлгүүрээр тоноглогдсон, 30 км/цаг хурдлах чадвартай. Мөн эргэх дохио, жолоодлогын хэд хэдэн горимтой, нэг удаа цэнэглээд хамгийн холдоо 35 км явах чадвартай бол энгийн залгуураас дөрвөн цаг цэнэглэдэг юм байна.

Өмнөх
2022 оны шинэ Toyota Avanza ав...
Дараах
Toyota тансаг зэрэглэлийн &ldq...