Toyota хэдхэн сарын өмнө шинэ Avanza автомашинаа танилцуулсан нь хэрэглэчдийн анхаарлыг маш их татаж Toyota компани захиалганууддаа дарагдсан гэхэд хэлсдэхгүй.
Lexus шиг загварлаг харагддаг энэхүү Multi Purpose Vehicle (Олон үйлдэлт бага оврын жийп) нь хэмжээний хувьд өмнөх загваруудаасаа илүү том бөгөөд урт нь 4395 мм, өргөн нь 1730 мм, 1700 мм-ийн өндөртэй, тэнхлэг хоорондын зай нь 2750 мм. Мөн дотроо 7 инчийн дижитал хянах самбартай, Apple CarPlay болон Android Auto хоёуланг нь дэмждэг. Урдаа 9 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, wireless утас цэнэглэгч, 360 градусын камертай, зогсоолын электрон тоормосийн систем, автомат мэдрэгчтэй эйр кондишнтэй.
Мөн зургаан аюулгүйн дэртэй, электрон тогтворжуулагчтай, Cruise Control буюу хурдаа хянах удирдлагатай, ослоос сэргийлсэн Toyota Safety Sense системтэй, арын суудлуудыг буулгаад буйдан болгож ашиглах боломжтой төдийгүй автомат тоормосны системтэй гэх мэт маш олон давуу талуудтай өвөрмөц автомашин юм. Энэхүү шинэ Toyota Avanza автомашиныг энэ оны 3-р сард худалдаалж эхлэх бөгөөд Toyota үнийн мэдээллийг нь хараахан зарлаагүй байгаа билээ.