Toyota шинэ “Lexus LX600” машинаа Японы зах зээлд худалдаалж эхэллээ

Тоёота Моторс энэ оны 1-р сарын 12-нд шинэхэн Lexus LX600 загварын автомашинаа Японы зах зээлд худалдаалж эхэлжээ. Энгийн “Standard” болон арын 2 суудал нь тансаг хийцтэй ба нийлсэн биш тусдаа байрласан “Executive” тансаг загвар, урд болон хойд дифференциалыг түгжих функцтэй “Offroad” бартаат замын гэсэн 3 загвар худалдаанд гарж байгаа юм байна.

Энэхүү LX600 автомашинд GA-F платформыг нэвтрүүлж өгсөн нь машины цэвэр жинг 200 орчим кг-аар багасгахын хажуугаар хүндийн төвийг багасгаж өгжээ. Жин болон хэмжээний хувьд гэвэл урт нь 5.1 метр (өмнөх загвартай харьцуулахад 20 мм-ээр илүү), өргөн нь 1.99 метр (өмнөх загвартай харьцуулахад 10 мм-ээр илүү) өндөр нь 1.85 метр (өмнөх загвартай харьцуулахад 25 мм-ээр бага) бол харин тэнхлэг хоорондын зай ижил хэвээрээ буюу 2.85 метр байгаа юм байна.

Японы зах зээлд Энэхүү LX 6 өнгөний сонголттой, 3.5 литрийн хос турбочаржер бүхий V6 хөдөлгүүртэй, 415 морины хүчтэй, мушгих хүч нь 650 Нм болон 10 араатай AJA0F автомат хробтойгоор худалдаалагдаж байгаа юм байна. Мөн All Wheel Drive буюу бүх дугуйн хөтлөгчтэй бол дотор салоны хувьд 7 эсвэл 4 суудалтай байхаар захиалах боломжтой.

Японд энгийн Lexus LX 600-ийн үнэ нь 12.5 сая иен (314,530,114 төгрөг). Offroad загварын үнэ 12.9 сая иен (324,510,778 төгрөг). Executive загвар нь 18 сая иен (452,934,086 төгрөг)-ийн үнэтэйгээр тус тус худалдаалагдаж эхэлжээ. Түүнчлэн энэ оны 1-р сарын 12-нд Японы “Jaos” компани тоноглосон Lexus LX600-ийн загварыг танилцуулсан билээ.

Өмнөх
Тоноглосон “Lexus LX600 ...
Дараах
2022 оны шинэ Toyota Avanza ав...