Тоноглосон “Lexus LX600 Offroad Jaos” хувилбартай танилц

Lexus LX600 нь өнгөрсөн оны шилдэг тансаг зэрэглэлийн жийпүүдийн нэгээр тодорсон билээ. Харин энэхүү Lexus LX600 нь бартаат зам дээр явахад зориулагдсан ба Jaos-ын сэлбэг эд ангиудаар тусгайлан тоноглосон өгсөн төдийгүй энэ амралтын өдрүүдэд болох “Tokyo Auto Salon 2022” автомашины шоу үзэсгэлэн дээр албан ёсоор танилцуулна гэдгээ Toyota мэдэгджээ.

Энэхүү тусгай загварын эд ангиудыг хөнгөн жинтэй, хатуулаг чанараа алддаггүй CFRP (Нүүрстөрөгчийн фибер бэхэлсэн полимери материал)-аар хийжээ ба урд болон хойд тэнхлэгийн нэмэлт хамгаалалтууд, type-R дугуйны бампер, 285/55R20 төрлийн 20 инчийн Toyo Open Country дугуй, титан алтны хольц бүхий материалаар хийсэн Jaos Tribe Cross диск обудаар тоноглож өгжээ. Машины хүчин чадлын хувьд Тоёотагийн 3.5 литрийн V6 хос турбо хөдөлгүүртэй, 409 морины хүчтэй, 650 Nm маневрлах чадвартай, арван араатай, автомат хробтой. 


Үүгээр зогсохгүй Lexus-ийн бусдыг гайхшруулаад буй Active Height Control системийг ашиглан бартаат зам дээр тэнхлэгээ өргөх, намсгах гээд хүссэнээрээ тохируулах боломжтой.

 
Өмнөх
“BMW AG” дэлхийн х...
Дараах
Toyota шинэ “Lexus LX600...