“BMW AG” дэлхийн хамгийн анхны өнгөө хувиргадаг автомашиныг танилцууллаа

Германы дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW AG” Лас Вегаст болсон “CES 2022” үзэсгэлэнд нэгэн цоо шинэ технологийг танилцуулсан нь дэлхийн хамгийн анхны өнгөө хувиргадаг автомашин байв. Энэ технологи нь жолооч хүссэн үедээ ухаалаг утсаа ашиглан машиныхаа өнгийг өөрчлөх боломжийг олгож байгаа юм.

Машины гадна талын өнгийг хар цагаан гэсэн хоёр янзаар хувиргах боломжтой ба үүнийг Amazon Kindle, Barnes & Noble гэх мэт дижитал номонд хэрэглэдэг электрон бэх (E Ink) ашиглан хийжээ. Хар ба цагаан өнгийн пигментээр дүүргэсэн микрокапсулаар машиныг бүрхэж өгснөөр өнгийг өөрчлөх боломжтой болдог байна. Мөн жолооч нь машины бусад хэсгүүдийн өнгийг ч нэг нэгээр нь өөрчлөх боломжтой. Жишээ нь: Нартай халуун өдөр машиныхаа өнгийг цагаан болговол гэрэл ойж машин арай бага халдаг. Харин хүйтэн өдөр бараан өнгөөр солих үед дулааныг шингээж авдаг гэх мэт давуу талуудтай. 

Тус үзэсгэлэнгийн үеэр “Одоохонодоо зөвхөн хар, цагаан гэсэн хоёр өнгөний л сонголттой. Цаашдаа бүх төрлийн өнгөөр хувиргах боломжтой болно” гэж BMW мэдэгдлээ.

Өмнөх
Германы "Manhart" ав...
Дараах
Тоноглосон “Lexus LX600 ...