Германы "Manhart" авто студийн сайжруулан тоноглосон "BMW M8"

2021 оны 1-р сард танилцуулагдсан 635 морины хүчтэй M5 CS седан төрлийн автомашин BMW брэндийн түүхэн дэх хамгийн хүчирхэг машинаар тодорч байсан билээ. Энэхүү загвар нь тоноглосон V8 4.4 турбо хөдөлгүүртэй бөгөөд энэ хөдөлгүүрийг BMW сүүлийн загварууддаа мөн суурилуулж өгсөн байдаг. X5 M ба X6 M кроссоверууд мөн S63B44 хөдөлгүүртэй ба шинэ турбочаржер, хөргөлтийн систем, зэвэрдэггүй ган яндангаар тоноглож өгжээ. Эдгээрийн тусламжтайгаа тус хөдөлгүүр 823 морины хүчтэй болж, мушгих хүч нь 1070 Nm болж нэмэгдсэн гайхалтай үзүүлэлтийг харуулжээ.

Үүгээр зогсохгүй Германы алдартай Манхарт авто студи тус машинд хар радиатор грилль, карбон аэродинамик их бие, 21 инчийн Manhart Spider диск обуд, KW Springs амортизатор, алкантара болон карбон материалаар хийсэн жолооны хүрд гэх мэт олон нэмэлт тоноглолуудыг нэмж өгсөн байна. Манхартын мэргэжилтнүүд BMW M8-ийг илүү хүчирхэг болгоод зогсохгүй нэрийг нь MH8 800 болгон өөрчилсөн. Мөн хүн бүрийн гар дээр очих боломжгүй төдийгүй ердөө аравхан ширхэгийг худалдаанд гаргах юм байна. 

 
 
Өмнөх
Apple-ийн үнэнч хэрэглэгчид уд...
Дараах
“BMW AG” дэлхийн х...