Германы автомашин үйлдвэрлэгч BMW AG 2015 оноос хойш анх удаа дээд зэрэглэлийн автомашины борлуулалтаараа Германы Mercedes-Benz компанийг гүйцэж түрүүлснээ зарлалаа.
"BMW брэнд 2021 онд дэлхийн дээд зэрэглэлийн автомашины зах зээлд тэргүүлж эхэлснийг бид бахархалтайгаар зарлаж байна" гэж BMW борлуулалтын албаны дарга Петер Нота хэлжээ. Түүний энэхүү мэдэгдлийг тус компанийн LinkedIn хуудсанд нийтэлсэн байна. BMW компани жилийн борлуулалтын тайлангаа хараахан гаргаагүй байгаа хэдий ч дэлхий даяар semiconductor буюу бичил чипийн хомсдол гараад байгаа энэ хүнд нөхцөл байдал BMW-д бараг нөлөөлөөгүй гэж Bloomberg агентлаг мэдээллэжээ. 2021 оны 9-р сарын байдлаар BMW 1.7 сая автомашин борлуулсан нь Mercedes-Benz-ээс 112,000 тоогоор илүү давсан үзүүлэлт юм.