2021 оны автомашины хамгийн түгээмэл өнгөнүүдийн жагсаалтийг гаргажээ

Автомашины будаг нийлүүлдэг Америкийн Axalta Coating Systems компани ирэх оны хамгийн түгээмэл өнгө шалгаруулах уламжлалт судалгаагаа явуулжээ. Дэлхий даяар сүүлийн 10 жилийн турш хүмүүс цагаан өнгийг хамгийн их сонгож ирсэн хэдий ч оодоо хүмүүс цагаан өнгөнөөс аажмаар татгалзаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ саарал өнгөний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгааг тус судалгаа харуулжээ. Хүмүүс хар өнгийг сонгохоо больж саарал өнгийг илүү их хэрэглэх болсон ба Европт саарал өнгийн машин хамгийн их байх болсон. 

Дээрх судалгаагаар нийт шинэ автомашины 35 хувь нь цагаан өнгөтэй гардаг гэсэн үр дүн гаржээ. Харин хар, саарал өнгө нийлээд зөвхөн 19 хувийг эзэлсэн байна. Энэ нь 2020 оноос хойш 4 хувиар өссөн үзүүлэлт юм. Дөрөвт мөнгөлөг өнгө (9 хувь), тавдугаар байрт хөх өнгө (8 хувь). Үүний дараа улаан өнгө (5 хувь), бор/beige (3 хувь), ногоон, шар (тус бүр 1 хувь). Харин үлдсэн өнгөнүүд нэгээс бага хувийг эзэлсэн байна. Цагаан өнгөний хувьд гэвэл 2017 онд бүх шинэ автомашинуудын 39 хувийг цагаан өнгөтэй худалдан авч байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Европ бол саарал өнгөтэй машин хамгийн их (27 хувь) байдаг ганц улс юм. Мөнгөлөг өнгийн машинууд Өмнөд Америкт (23 хувь), хар өнгө Европт (22 хувь) байдаг бол Хойд Америкт 8 хувийг улаан машинууд эзэлдэг байна.

2021 онд ОХУ-д хамгийн түгээмэл хэрэглэдэг автомашины өнгөнүүд:

Өнгө

Эзлэх хувь

1. Цагаан

34%

2. Саарал

17%

3. Хар

11%

4. Бор/beige

11%

5. Мөнгөлөг

10%

6. Хөх

9%

7. Улаан

3%

8. Ногоон

3%

9. Шар

1%-аас бага

Энэ оны 11-р сард Porsche хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу 160 гаруй шинэ өнгөөр төрөлжүүлэхээ зарласан. Тэр ч бүү хэл цүнх, бүр хумсны будагны өнгөө явуулаад яг тийм өнгөтэй Porsche авах боломжийг нээж өгжээ.

Өмнөх
2001 оны Dodge Super8 Hemi
Дараах
BMW 2015 оноос хойш анх удаа д...