Онцгой “Mustang Shelby GT500 Heritage Edition”

2022 онд "Ford" компани "Mustang" загварын "Coastal Edition", "Stealth Edition", "California Special", and "Ice White Edition Appearance Package" гэх мэт олон тусгай загваруудыг гаргаж байгаа билээ. Тэгвэл эдгээрээс хамгийн онцгойд тооцогдож байгаа загвар бол “Mustang Shelby GT500 Heritage Edition” special хувилбар юм.
Бусад загваруудад хүчин чадлын хувьд сайжруулалт хараахан хийгдээгүй хэдий ч гадаад үзэмжний тоноглолуудаас гадна өнгөний олон сонголттой байхаар шийдсэн байна. Эдгээрээс дурьдвал "Atlas Blue Metallic", "Cyber Orange Metallic Tri-Coat", "Dark Matter Gray Metallic", "Eruption Green Metallic", "Grabber Blue Metallic", and "Oil Slick Blue-Purple Metallic" гэх мэт олон өнгөний сонголтууд мөн багтсан байна.
Энгийн "Mustang EcoBoost" турбочаржер хөдөлгүүр нь 310 морины хүчтэй, 2.3 литрийн багтаамжтай байдаг бол "Mustang GT 450" морины хүчтэй 5.0 литрийн багтаамжтай "V-8" хөдөлгүүртэй. Харин "Mustang Shelby GT500" загварууд 760 морины хүчтэй 5.2 литрийн багтаамжтай V-8 хүчирхэг суперчаржер хөдөлгүүртэйгээрээ бусдаасаа онцгойрч байгаа юм.
"Ford" компани "Mustang Shelby GT350" болон "Mustang Bullitt" загваруудын хоосон орон зайг нөхөхийн тулд "Mustang Mach 1" гэдэг загварыг өнгөрсөн жил гаргасан. Энэ нь "Mustang GT" шиг 470 морины хүчтэй, 5.0 литрийн багтаамжтай "V-8" хөдөлгүүртэй төдийгүй өнгөрсөн жилийн дээрх 2 загвараас 10 морины хүчээр бага хүчин чадалтайгаар хийгдсэн байна. Мөн "Mustang"-ийн ямар загвар гэдгээс нь шалтгаалаад 6 араатай механик, 10 араатай автомат кроптой гэсэн 2 өөр төрлөөс сонгон худалдан авах боломжтой болсон байна. 
“Ford Mustang Shelby GT500 Heritage Edition”-ы албан ёсоор худалдаанд гарах үнэ нь 2022 оны эхээр зарлагдах бөгөөд эх сурвалжууд тээвэрлэлтийн хөлстэйгөө нийлээд 28,400 ам.долларын үнээр худалдаалагдаж эхэлнэ гэсэн таамаглаж байгаа аж ээ.
Өмнөх
Ухаалаг утас үйлдвэрлэгч Хуаве...
Дараах
Хятадууд Prius машинтай өрсөлд...