Хятадууд Prius машинтай өрсөлдүүлэхээр “The Destroyer” нэртэй цахилгаан машин гаргана

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD авто моторс компани “Destroyer” нэртэй шинэхэн Hybrid загварын автомашинаа танилцуулсан ба энэхүү автомашин нь 4.5 метрийн урттай, 1.83 метр өргөнтэй бөгөөд энэ нь Toyota Prius Prime-тай харьцуулбал илүү урт, илүү өргөн, том гэдгээрээ онцлог юм.

BYD Destroyer нь 177 морины хүчтэй, 194 морины хүчтэй гэсэн хоёр төрлөөс сонголтоо хийх боломжтой. Бага хүчин чадалтай загвар нь цахилгаанаар дүүртэл нь цэнэглээд 55 км туулах чадвартай бол өндөр хүчин чадалтай загвар нь 120 км явах боломжтой. Харин Toyota Prius Prime зөвхөн цахилгаанаар хамгийн ихдээ 40 км явах боломжтой байдаг байна. 
Дотор салон нь маш загварлаг төдийгүй 15.6 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий мэдээллэх системтэй, 8.8 инчийн дижитал хянах самбартай.. Тус загварын дотор салоныг улаан судлаар чимж өгсөн ба салоны материалын хувьд Prius Prime-аас хямд өртгөөр хийгдсэн хэдий ч илүү чамин тансаг харагддагаараа онцлог бөгөөд энэ онд 18,880-23,600 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Мөн олон төрлийн загварлаг дээвэр, машины диск обуд, ACC+ камерууд болон бусад гаднах тоноглолуудыг өөрийн хүсэл сонирхолд тохируулан захиалж болох боломжтой байх нь
Өмнөх
Онцгой “Mustang Shelby G...
Дараах
2021 онд гарсан СУПЕР АВТОМАШИ...