Range Rover-ийн шинэ загварийн хамгийн том давуу тал нь олон төрлийн гадна болон дотоод тоноглолуудыг хүссэнээрээ сонгох боломж юм.
Английн автомашин үйлдвэрлэгч Land Rover компани 2023 онд гаргах Range Rover SV загварынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд дэлгэсэн ба энэ шинэ загвартаа ихээхэн найдлага тавьж байгаагийн дээр Land Rover-ийн урдаа барих хамгийн шилдэг загвар хэмээн цохон тэмдэглэсэн байна
Мөн Land Rover-ийн бүх жийпнүүд 523 морины хүчтэй, хос турботой, 4.4 литрийн багтаамжтай V-8 хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлжээ.
Түүнчлэн Range Rover SV загварын богино болон лимузин загваруудын захиалгыг ч мөн 2022 оны эхээр авч эхлэхээр болсон байна.
Та энэ зөвхөн өөрт зориулагдсан цорын ганц Range Rover загварыг унах боломжтой бөгөөд хэн нэгэн таны шинэхэн Range Rover-тэй яг адилхан Range Rover авчихсан байхвий гэж санаа зовохгүй байж болно. Учир нь сайжруулсан SV загварыг 1.6 сая гаруй өөр өөр төрлөөр тоноглох боломжтой юм
Түүнчлэн энэхүү загвар нь бусад SE, HSE, Autobiography загваруудаас өөр урд талын хамгаалах тор болон ард талын гупертэй ба керамик материалаар хийсэн хамарны эмблемтэй. Мөн 7 өөр төрлийн 14 өнгөний сонголттой диск обудаар тоноглох боломжтой ба эдгээрийг өөрийн хүссэн өнгөний сонголтоороо захиалж болох нь аж ээ.