Ухаалаг гар утсаар удирдах боломжтой, 6 хүний суудал бүхий 2022 оны Hyundai Santa Fe загварын автомашин нээлтээ хийжээ

Өмнөд Солонгосын Hyundai компани 2022 оны шинэчлэгдсэн Hyundai Santa Fe кроссоверын шинэ хувилбарыг олон нийтэд танилцуулсан бөгөөд энэхүү машин хүмүүсийн удаан хүлээсэн тоноглол, технологийн шийдлийг өөртөө багтаажээ.
2022 оны Hyundai Santa Fe загварын энэхүү хувилбарын гол шинэчлэлт нь арын нэмэлт 2 суудал бүхий нийт 6 хүний суудалтай гэдгээрээ онцлог юм. Дунд эгнээнд гурван хүний суудлыг гарын түшлэгтэй хоёр хүний суудлаар сольсон нь мөн бусад загваруудаас онцлогтой юм. Дунд эгнээний зорчигчийн суудал нь урдаа хоёр аяганы тавиур, эйр кондишн, халаагуурын тохируулгатай. Эдгээр тоноглолуудын суурилуулалтын төлбөр нь ойролцоогоор 682 ам.доллар юм.
Мөн түүнчлэн 2022 оны Hyundai Santa Fe нь навигаци буюу газрын зурагны болон мэдээллэх системийг багтаасан 10.25 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй ба хэт ягаан туяанаас хамгаалсан салхины шил, борооны мэдрэгч, цахилгаан багажны хаалгатай гэх мэт сайжруултыг нэвтрүүлжээ. Энэ загварын The Prestige хувилбар нь ослоос хамгаалах, гарцын аюулгүй байдлын систем мөн арын суудлыг анхааруулах системээр тоноглож өгснөөр аюулгүй байдлыг маш сайн нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Ухаалаг утсаа машины дижитал түлхүүр болгон ашиглаж, хөдөлгүүр асаах, багажны хаалга онгойлгох, эйр кондишн, халаагуурын хяналт, салоны гэрэл гэх мэтийг ухаалаг утсаараа удирдах боломжтой ба 220 вольтийн розеткатай. Уг загвар нь Өмнөд Солонгосын дотоодын зах зээлд аль хэдийн 27,280 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэлсэн байна.
Өмнөх
"Chevrolet-ийн" 420 ...
Дараах
1.6 сая гаруй өөр өөр төрлөөр ...