2021 онд "Ford" компани "F-150 Raptor" загвараа харин "Ram", "TRX-1500" загварын машинуудаа худалдаанд гаргасан бол "Chevrolet" ямар нэгэн үйлдэл хийгээгүй билээ. Гэвч удаан чимээгүй байсны эцэст саяхан "Chevrolet" компани 2022 онд худалдаанд гарах "Silverado ZR2" загварын автомашиныг нийтэд ил болгосон юм. "Silverado ZR2" нь 420 морины хүчтэй V8 хөдөлгүүр болон сайжруулсан амортизатортай хүчирхэг хүлэг хэдий ч "Ford"-ийн Raptor-тай хараахан эн зэрэгцэхгүй боловч сүүлийн үед олны шүүмжлэлийг хүртээд байгаа "Ram" "TRX-1500"-аас үзүүлэлтийн хувьд илүү гэдэг нь хэдий нь тодорхой болоод байна. Одоогоор "ZR2"-ийг худалдаалах үнэ тодорхойгүй байгаа боловч эх сурвалжууд "Ford", "F-150 Raptor"-оос илүү үнэтэйгээр худалдаанд гарна хэмээн мэдэгдсэн бөгөөд анхны үнэ нь 65,100 ам.доллараас багагүй байх ажээ.
2021 оны "F-150 Raptor" нь "ZR2"-оос 30 морины хүчээр илүү боловч 64,145 ам.долларын үнэтэй худалдаанд гарсан бөгөөд энэ нь бараг 1000 ам.доллараар хямд байгаа юм.