Оросын Khann, Land Cruiser 200-г сайжруулан, аялалын зориулалттай болгож хувиргасан шинэ төслөө танилцууллаа

Toyota-гын Land Cruiser-т дурлагч хэрэглэгчдэд зориулан энэхүү төслийг санаачилсан бөгөөд шинэхэн гарсан LC 300 загварыг үйлдвэрээс нь хүлээх хугацаа, мөн зарцуулагдах өртөг зэргийг харгалзан үзээд LC 200 загварыг сонгосон байна. Khann мэдэгдэл хийхдээ энэхүү хувилбар нь Land Cruiser-т дурлагч хүмүүст зориулсан хамгийн сайн сонголт бөгөөд мэдээжийн хэрэг шинэ загвар 300-аас ч илүү байж мэдэх юм. Төслийн багынхан "нарийн ширийн бүхий л зүйлт онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд аялагч, адал явдалд дурлагсдын итгэлтэй хүлэг нь байх болно хэмээжээ.
Khann Expedition нэртэй шинэ бүтээгдэхүүний талаар ямар ч техникийн мэдээлэл байхгүй ч арын хаалган дээрх V8 нэрийн хавтангаас харахад 4.5 литрийн турбодизель эсвэл 4.6 литрийн бензин хөдөлгүүртэй байж болзошгүй. Зурган дээрх харагдахуйц техникийн сайжруулалтууд нь бартаат замын шинэ дугуй. Үзэсгэлэнгийн машины хувьд улбар шар, хар өнгийн хослуулсан байна. 
Өмнөх
Uber, Arrival Cars-ийн хамтрал...
Дараах
"Chevrolet-ийн" 420 ...