Британийн EV стартап Arrival Cars компани 10-н сард цахилгаан хүргэлтийн фургон машинаа танилцуулсны дараа Uber-тэй хамтран тусгайлан зорчих үйлчилгээнд зориулан бүтээсэн анхны суудлын автомашиныхаа дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд дэлгэлээ
Энэхүү машины загварыг тав тухтай байдал, үзэгдэх орчинг онгойлон анхаарч Uber-ийн жолооч нартай хамтран боловсруулсан бөгөөд Arrival Cars-ийн загваруудтай ижил урттайгаас гадна энгийн таксинаас хоёр дахин их хөл тавих зайг бий болгосон байна.
Жолоочийн урд талын салхины шилтэй нийлсэн шилэн дээвэр нь жолоочийн болон зорчигчийн харагдах байдлыг дээд зэргээр нэмэгдүүлжээ. Жолоочийн бүхээгт навигацийн том төв дэлгэц, хоёр талт жолооны хүрд зэргийг багтаасан ба дотоод засалыг нь цэлгэр, минималист байдлаар шийдсэн. Харин тус машин нь жолоодож буй жолооч нарын санал хүсэлт дээр үндэслэн дизайныг тохируулах зорилготой тул их биеийн загвар өөрчлөгдөж магадгүй гэнэ.