Бүтэн машинаас үнэтэй, махчин араатан Crate V8- хөдөлгүүр

Ford, Mustang Shelby GT500 машиндаа асар хүчирхэг, цахилгаанаар цэнэглэдэг Predator V8 хөдөлгүүр суурьлуулан нээлтээ хийснээс хойш хэдхэн долоо хоног өнгөрч байгаа хэдий ч машинаас гадна зөвхөн моторын үнэ нь нэмэгдсээр байна. 760 морины хүчтэй, 625 фунт-фут эргэлтийн хүчтэй энэхүү хөдөлгүүр анх худалдаанд гарахдаа 25,995 доллар байсан бол одоо 27,295 болж, нийт 1,300 доллараар нэмэгджээ.

Энэхүү мотор нь үндсэн Mustang машинаас илүү үнэтэй бөгөөд машин сонирхогчид энэхүү хөдөлгүүрийг Range пикап эсвэл бүр сонгодог Bronco зэрэг машин дээр суурьлуулан давхихыг мөрөөдөж байгаа талаараа илэрхийлж байгаа ч сайн бодвол энэ моторыг суулгах Mustang-аас илүү сайн машин олоход хэцүү байх болно хэмээжээ. Алдарт Ford-ын хуучны машинууд ердөө 3.3 секундэд дээд хурд буюу 180mph авах чадалтай байдаг аж. Одоогын GT500 дээр суурьлуулсан Predator V8 дээрх хугацаанд 200mph хүртэл хурд авах чадвартай бөгөөд энэ нь орчин үеийн гайхамшиг билээ.
Хэдийгээр энэ хөдөлгүүр үнэтэй мэт санагдаж болох ч хүчин чадалтай нь харьцуулбал хөөрөгдсөн тоо биш бөгөөд Summit Racing-ийн AMS моторууд 70,000 долларын үнэтэй, энэ нь GT500-ийн мотороос 2-3 дахин илүү үнэ юм.
Өмнөх
Япон улсад зохиогддог олон улс...
Дараах
Тоёота компани 16-н шинэ цахил...