Япон улсад зохиогддог олон улсын оны шилдэг машинаар Nissan Note E13 шалгарлаа

Япон улсад зохиогддог олон улсын оны шилдэг машин үйлдвэрлэгчээр "NISSAN" моторс шалгарлаа
Ниссаны хувьд энэхүү амжилт нь дөчин жилийн түүхэн дэх тав дахь ялалт бөгөөд гурав дахь жилдээ дараалан түрүүлж байгаа юм. Энэхүү ажиллагаа 1980 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд автомашины сэтгүүлийн сэтгүүлчид, автомашины мэргэжилтнүүд багтдаг бөгөөд (энэ жил 60 хүн шүүгчээр ажилласан). Энэ жил 29 машин нэр дэвшсэнээс "Nissan Note E13' машины шинэ сер энэ оны хамгийн шилдэг автомашинаар тодорсон байна. Энэхүү машины тэргүүлсэн шалтгаан нь жолоодлогын шинэ системээс гадна машины олон төрлийн өөрчлөлтүүдээс шалтгаалсан ажээ.
Японы 2021-2022 оны шилдэг машин шалгаруулах тэмцээний дүн
Nissan Note E13 - 335 оноо
Toyota GR86 / Subaru BRZ - 264 оноо
Honda Vezel (HR-V) - 227 оноо
Mitsubishi Outlander - 206 оноо
Volkswagen Golf - 168 оноо
Toyota Mirai - 104 оноо
Chevrolet Corvette - 81 оноо
Mercedes-Benz C-Class - 51 оноо
Toyota Land Cruiser 300 - 45 оноо
BMW 4 цуврал  - 19 оноо
Өмнөх
Дотроо Playstation3, X-Box сон...
Дараах
Бүтэн машинаас үнэтэй, махчин ...