Тоёота компани өнгөрсөн жилийн ололт амжилт, цаашдын төлөвлөгөөгөө хуваалцан томоохон үзэгслэн, арга хэмжээ зохион байгууллаа. Үзэгслэнгийн үеэр үндсэн брэнд машинуудаас гадна шинэ машинууд танилцууллаа.
Тоёота компаний тэргүүн Акио Тойодагын хэлснээр, 2030 он гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжих бодолтой байна. 30 он хүртэлх хугацаанд нийт 30-н шинэ цахилгаан загвар гаргахаар төлөвлөж байна. 2035 он гэхэд Lexus нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй болно. Энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд нийт 35 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон бөгөөд цахилгаан автомашины дэлхийн борлуулалтыг 3.5 сая долларт хүргэхээр төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ.
Энэхүү шийдвэрээ батлан харуулах үүднээс 16-н шинэ цахилгаан машиныг чуулганы үеэр танилцуулсан юм. Энэ жагсаалтад седанаас авахуулаад өндөр хүчин чадалтай машинууд багтсан бөгөөд эдгээр нь одоогын байдлаар концепцийн статустай байгаа ч удахгүй цуврал хувилбаруудтай болох гэнэ.
Шинэ машинуудын цонх нь тас хар тентэй байсан бөгөөд энэ нь одоогоор бүтээгдэхүүний салонуудыг үзүүлэхэд хараахан бэлэн болоогүй байгаатай холбоотой хэмээн таамаглаж байна.