Knight XV-ийг Канадын Conquest Vehicles компани 2008 онд Лас Вегасын авто шоуны үеэр танилцуулсан байна. XV нь "Extreme Vehicles" гэсэн үгсийн товчлол юм.
Энэхүү машин эгэл хэрэглэгчдэд тэсрэх бөмбөг илрүүлэгч болон чагнах төхөөрөмж илрүүлэх систем, урд болон хойд талын дулааны мэдрэгч камер, шөнө харах камер, яаралтай үед амьд үлдэх иж бүрдэл, доторх болон гаднах олон тооны хуяг дуулгаас гадна хар хайрцагны систем зэрэг нэмэлт тоноглолыг санал болгож байна. Knight XV нь их биеэ баллистик гангаар хуягласан бөгөөд баллистик шилэн хаалт, бампертай болсноор сум нэвтрэхгүй илүү аюулгүй орчинг бүрдүүлж чадсан байна. Энэхүү машин нь манай гаригийн хамгийн том жийп машин болох Chevy Suburban-ийг ардаа орхисон байна. Хөдөлгүүр нь 325 морины хүчтэй, 6.1м урт, 2.5м өргөн, 2.5м өндөртэй. Тэнхлэг хоорондын зай нь 3.9 м бөгөөд жин нь 9 тонн хүрдэг. Обуд нь 20 инч буюу 51 см. 629 мянган долларын үнэ бүхий зургаан хүний суудалтай энэхүү жийп нь нэмэлтээр гадаад ертөнцтэй харилцах домофон, дуут дохио, чанга яригч, Playstation3 эсвэл X-Box сонголтоор, тэр ч байтугай баар зэргийг суурьлуулсан.