Энэхүү машин -40 хэмээс +90 хэм хүртэл температурыг тэсвэрлэх боломжтой

Сөнөөгч онгоц Lockheed "F-117A Nighthawk"-ыг санагдуулам "Karlmann King" машинтай танилцана уу? 
Энэхүү тээврийн хэрэгсэл нь 800-аад оны үеийн Баварийн хаан "Карломаны" нэрээр нэрлэгджээ. 
Уг төслийг Хятадын "IAT Automobile Technology" компани дэмжиж, дизайны захирал "Лучано Д'Амбросиогийн" удирдлага дор 1800 гаруй хүний ​​бүрэлдэхүүнтэй баг бүтээсэн байна.
"Karlmann King" нь "Ford F-450 Super Duty" пикапын тэнхлэг, 6.8 литрийн багтаамжтай V хэлбэрийн арван цилиндртэй "Тритон" хөдөлгүүртэй нэг үгээр хэлбэл маш хүчирхэг машин болсон бөгөөд. Бараг 4 тонн жинтэй, зургаан метрийн урттай аварга том хэмжээтэй. Ийм масстай учир бартаат замд явах нь боломжгүй хэмээн үзэж байгаа юм байна.
"Karlmann King" 140 км/цагаас илүү хурдалдаггүй бөгөөд карбон файбер болон гангаар хийсэн их биетэй энэхүү машин нь дээд зэргээр тав тухыг хангаж чаджээ. Хос агааржуулагч, хөргөгч, кофены машин, хиймэл дагуулын телевиз, утас зэрэг хүний хэрэгцээний бүхий л зүйлсийг суурилуулсан байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү машин -40 хэмээс +90 хэм хүртэл температурыг тэсвэрлэх боломжтой нь дайн байлдаанд зориулагдсан гэлтэй. Энэхүү машиныг 2 сая долларын үнэтэйгээр 12 хувь гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Өмнөх
"BMW"-ийн түүхэн дэх...
Дараах
Дотроо Playstation3, X-Box сон...