Ford F-150 Lightning

АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden-ий албаны хүмүүс саяхан COP26 цаг уурын бага хурал дээр 2035 он гэхэд бензин хөдөлгүүртэй автомашинуудыг АНУ-д явуулахгүй болгоно гэж амласан байна. Засгийн газраас гаргасан энэхүү санаачилгыг Форд, Женерал Моторс, Стеллантис тэргүүтэй Америкийн бүх автомашины аварга компаниуд дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Ford моторс хамгийн хүчирхэг машинуудынхаа нэг болох пикап загварын Lightning машинаа цахилгаан мотортой болгож нэмэлт шинэчлэлт хийн F-150 нэртэйгээр гаргаж байна. 

Хоёр цахилгаан мотортой Ford F-150 Lightning үндсэн хоёр өөрчлөлтийг хийсэн. Энэ мэдээж цахилгаан хөдөлгүүр бөгөөд худалдан авагч бага оврын хөдөлгүүр 426 морины хүчин чадалтай болон 563 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрүүдээс сонголтоо хийх боломжтой. Батерейны төрлөөс хамааран пикап машин цэнэглэхгүйгээр 480 км  хүртэлх замыг туулах чадвартай. Үнэ нь 40,000 доллароос эхэлж байгаа юм байна. 

Өмнөх
Kia хорт утаа ялгаруулдаггүй, ...
Дараах
Хятадын "Great Wall"...