Киа Лос-Анжелес хотод EV9 хэмээх томоохон концепцоо танилцууллаа. Энэхүү SUV төрлийн машин нь 2024 оноос худалдаанд гарч эхлэх бөгөөд ирээдүйн тэргүүлэх цахилгаан кроссовер байх болно хэмээн үйлдвэрлэгчид мэдэгджээ. Таван метрийн урттай энэхүү машин нь уламжлалт гадна тольны оронд загварлаг камертай болсон бөгөөд энэ нь харагдах орчин болон аюулгүй байдлыг илүү нэмэгдүүлсэн, мөн машины хамгийн арын эгнээний суудал ард талруугаа буюу багажны хаалгаруу эргэдэг нугастай бүтээгдсэнээрээ аялалд нэн тохиромжтой болсон. Мөн нарны эрчим хүчээр цэнэглэгддэг зайг нэмэлтээр суулгаж өгсөнөөр машины үндсэн батерейг илүү хүчирхэгжүүлсэн байна. Гурван эгнээ суудал бүхий салон нь футурист жолооны хүрдтэй бөгөөд түүний ард 27 инчийн дижитал дэлгэц байрлуулсан байна.
Kia EV9 нь урд болон хойд тэнхлэгт суурилуулсан хоёр цахилгаан мотороор ажилладаг бөгөөд таван секундын дотор тэгээс "зуу" хүртэл хурд авах чадвартайгаас гадна цэнэглэхгүйгээр бараг 500 км замыг туулах чадвартай бөгөөд батерейг цэнэглэхэд ердөө хагас цаг зарцуулах ажээ