Хятадын "Great Wall" моторс корпорацаас гаргасан "Mecha Dragon" нэртэй шинэ седан гурван цаг хагасын дотор бүгд зарагдаж дууссан байна

"Great Wall" Мотор Корпорац Гуанжоугийн авто шоуны үеэр шинэ брэндийнхээ анхны загварыг танилцууллаа. Энэ бол 550 морины хүчтэй, хосолсон хоёр цахилгаан мотор бүхий "Salon Mecha Dragon" нэртэй, таван метр урт, дөрвөн дугуйгаар хөтлөгчтэй седан машин юм. Энэхүү седан 3.7 секундэд тэгээс 100 км цаг хүртэл хурд авах чадалтай юм байна. Хятадын "Autohome"-н мэдээлэлсэнээр энэхүү машин орчин үеийн 800 вольтын цахилгаан дээр суурилагдан бүтээгдсэн бөгөөд үүний үр дүнд 10минутын дотор 400км явах цэнэгийг хураах бүрэн боломжтой аж.. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол ийм их эрчим хүчийг цэнэглэх терминалууд одоогоор дэлхий дээр хараахан байхгүй байна. Нэмж дурдахад, "Salon Mecha Dragon" бол дэлхийн анхны дөрвөн лидарт машин юм!
"Salon Mecha Dragon" цахилгаан машиныг 2022 онд цувралаар үйлдвэрлэж эхэлнэ. Одоогийн загварын дагуу анхны цуврал нь 101 ширхэг гарах бөгөөд, энэхүү захиалгыг өчигдөр 10:00 цагт онлайнаар хүлээн авч эхэлсэн боловч ердөө 3-н цаг 30-н минутын дотор зарагдаж дуусжээ. Энэхүү цахилгаан седаны үнэ 76 мянган доллар юм байна
Өмнөх
Ford F-150 Lightning
Дараах
2023 онд худалдаанд гарах Kia ...