Hyundai-ийн 2023 онд худалдаанд гаргах SEVEN Ioniq 7-той танилц

Hyundai моторс "зочны өрөө" бүхий шинэхэн кроссовер машинаа Лос-Анжелесийн авто шоуны үер танилцууллаа. Энэхүү машиныг хоёр жилийн дараа буюу 2023 онд цуврал цахилгаан машин болгон үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Одоогийн байдлаар энэ нь зөвхөн futurist тоног төхөөрөмжтэй, концепц төдий байгаа бөгөөд магадгүй маш олон өөрчлөлт хийж болзошгүй хэмээн автомашин сонирхогчид таамаглаж байна. SEVEN Ioniq загвар нь жолоочын болон зорчигчын хэсгийн тусгаарлалтын оронд том зочны өрөө бүхий бүхээг, жолооны хүрдний оронд өндөр мэдрэмжтэй шилэн удирдлагыг суурьлуулсан байна. Энэхүү машин гадна талаасаа нь ер бусын хийцээрээ "сансрын орон зай" гэж нэрлэгддэг Staria монокабтай төстэй харагдана. Цахилгаан кроссовер нь зүүн талдаа нэг хаалгатай, баруун талдаа хоёр, арын хаалга гээд нийтдээ 4-н хаалгатай. Обуд нь агаарын эсэргүүцлийг багасгахын тулд нээгддэг агаарын хаалттай байна.
Гэсэн хэдий ч энэхүү машины гол "онцлох зүйл" бол яах аргагүй салон юм. Арын хэсэгтээ буйдангийн булан, урд талд нь хоёр эргэдэг сандал байрлуулсан. Доторлогооны хувьд минималист чиг хандлагын дагуу дахин боловсруулсан, эко материалыг ашигласан бөгөөд эдгээрээс дурьдвал хулс мод, био резин, зэс, бактерийн эсрэг нэвчилттэй даавуу гэх мэт.
Мөн зорчигчдод зориулж өндөр чанартай дуугаралт бүхий спикер, мини хөргөгч, тэр байтугай гутал цэвэрлэх төхөөрөмж, таазанд суурьлуулсан дэлгэцтэй. Эрүүл ахуйн агаарын урсгалын систем ба UVC ариутгах функц нь бүхээгийн ариун цэвэр байдлыг хариуцдаг.
SEVEN Ioniq 7-ийн батерейг 20 минутын дотор 10-80 хувь хүртэл цэнэглэх боломжтой бөгөөд энэхүү эрчим хүчний нөөцөөр 480 километр явах боломжтой байх ажээ. 
Өмнөх
Land Cruiser 300-г Lego тоглоо...
Дараах
Kia хорт утаа ялгаруулдаггүй, ...