Land Cruiser 300-г Lego тоглоомын тусламжтай бүтээжээ

Арабын Нэгдсэн Эмират дахь Тоёотагийн дилер Land Cruiser 300-г бодит хэмжээгээр нь Lego тоглоомын тусламжтай бүтээжээ. Энэхүү тоглоомон жийпийг бүтээхэд 12 хүн, 440,000-н ширхэг легог ашиглан 2688 цаг зарцуулсан байна. "Lego Land Cruiser" нь 495.05 сантиметр урт, 188 сантиметр өндөртэй 2,050 кг жинтэй, яг л жинхэнэ юм шиг хэмжээтэй ажээ. Харьцуулбал урт, өндөр зэрэг хэмжээ нь яг адилхан боловч 3.5 литрийн багтаамжтай хос турбо V6 хөдөлгүүртэй Жинхэнэ Land Cruiser 300 нь 3230 кг жинтэй байдаг байна. "Энэхүү бүтээл нь дэлхий даяарх Land Cruiser-ийн үнэнч фенүүд болон LEGO шүтэн бишрэгчдийг баярлуулна гэдэгт итгэлтэй байна" гэж Аль-Футтайм Лексус болон Аль-Футтайм Тоёота компанийн гүйцэтгэх захирал Энди Барратт хэлжээ
Lego Land Cruiser 11-р сарын 15-аас 12-р сарын 15-ны хооронд Dubai Mall-д тавигдах ажээ.
Өмнөх
Дараагийн үеийн Toyota Prius-и...
Дараах
Hyundai-ийн 2023 онд худалдаан...