2019 оны гадаад худалдааны сонирхолтой мэдээллүүд нэгтгэгдсэн байна.
Гаалийн Ерөнхий газрын бэлтгэсэн автомашины импортын талаарх сонирхолтой инфографикийг хүргэж байна.
Монголчууд 2019 онд 69 мянган автомашин импортлосон нь мөн л рекорд үзүүлэлт болсон байна.
Эдийн засагчид энэхүү үзэгдэлд шүүмжлэлтэй ханддаг. Шүүмжлэл ч улам бодитой болсоор байгаа юм.
Тодруулбал, иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын сонголтгүй учир автомашин ихээр худалдан авах буюу импортыг нэмэгдүүлдэг. Импортыг нэмэгдүүлэх нь төгрөгийн ханшид эргээд сөрөг нөлөөтэйг та бид сайн мэднэ.
1999-2019 оны хооронд импортлосон машины тоог харвал ипотекийн зээл олноор олгогдож байсан жилүүдэд автомашины импорт буюу иргэдийн богино хугацааны хөрөнгө оруулалт багассан нь графикт харагдаж байна.
ИНФОГРАФИК: