Улсын Онцгой комисст “ЭКО АВТОМАШИН ИМПОРТЛОГЧДЫН ХОЛБОО” ТББ-аас “NISSAN VANETTE” маркын автомашин хандивлалаа.

Коронавируст (COVID-19) халдвар дэлхий даяар дэгдсэн энэ хүнд үед Монгол Улсынхаа иргэдийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үндсэн үүрэгт ажилдаа цаг наргүй зүтгэж байгаа Улсын Онцгой комисст “ЭКО АВТОМАШИН ИМПОРТЛОГЧДЫН ХОЛБОО” ТББ-аас “NISSAN VANETTE” маркын автомашин хандивлалаа. Энэхүү сайн санааны хандивын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Холбооны нийт гишүүд болон бүх автомашин импортлогч бизнес эрхлэгчиддээ гүн талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол хүн бүр эрүүл байгээ. 
Өмнөх
Осолд орсон машины импортыг дө...
Дараах
ИНФОГРАФИК: Монголчууд 2019 он...