ЕВРОПТ АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ I САРД СҮҮЛИЙН 5 САРД АНХ УДАА БУУРЛАА

I сард Европт автомашины борлуулалт сүүлийн 5 сард анх удаа буурлаа. Шинээр бүртгэгдсэн суудлын автомашины тоо 7.4 хувиар буурч, 1.1 сая болсныг Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлж байна. Европын холбоо хорт хийн ялгаруулалттай холбоотой дүрэм журмаа өөрчилж, хосолмол болон цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжих үйл явцаа шуурхайлахыг үйлдвэрлэгчдээс шаардаж байна. Хорт хий ялгаруулалтын дээд хязгаар тогтоож, зөрчвөл өндөр торгууль оноохоор байгаа юм. Мөн цахилгаан автомашин худалдан авагчдыг урамшуулж байгаа нь бусад автомашины эрэлтийг бууруулж байна. Швед, франц зэрэг зарим улс цахилгаан автомашин худалдан авагчдыг дэмжих зорилгоор урамшууллын хэлбэрийг өөрчилсөн байна. Задлаад харвал I сард европын зарим зах зээлд бензин, дизель түлшээр ажилладаг автомашины борлуулалт буураад байгаа юм байна.
Өмнөх
ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ &l...
Дараах
ШИНЭ АВТОМАШИНЫ ЭРЭЛТ СУЛАРЧ, ...