Шинэ төрлийн“коронавирус”-ийн тархалтын улмаас Женевийн Авто шоу цуцлагдаад байна. Хэдий тийм боловч энэхүү үзэсгэлэн дээр танилцуулах байсан “Bentley”-ийн хоёр сая ам.долларын үнэтэй “Bentley Bacalar” автомашин зарагдаж дуусжээ.
Эзэмшигчийнх нь хүсэл сонирхолд нийцүүлэн өөр өөр шийдэлтэйгээр ердөө 12 ширхгийг үйлдвэрлэсэн аж. “Bentley Bacalar” нь хоёр суудалтай, 650 морины хүчтэй, W12 хөдөлгүүртэй. “Bentley”-ийн шинээр байгуулсан “Mulliner Coachbuilt” хэмээх нэгж нь “Bentley Bacalar”-аас гадна бусад загваруудыг мөн үйлдвэрлэх юм байна.
“Bentley”-ийн хувьд “coachbuilding” буюу их бие хийх аргачлал нь 1500 аад оны үеэс үйлдвэрлэл эрхэлж ирсэн гэр бүлийн уламжлал, онцлогийг өнөөдрийг хүртэл хадгалсан байдаг байна.