ШИНЭ АВТОМАШИНЫ ЭРЭЛТ СУЛАРЧ, ДИСТРИБЬЮТЕР КОМПАНИУД ТОДОРХОЙ СЕГМЕНТҮҮДЭД АНХААРЧ ЭХЛЭВ

Шинэ автомашины эрэлт сул байгаа энэ үед дистрибьютер компаниуд зах зээлийн тодорхой сегментүүд рүү анхаарч эхэллээ. Дистрибьютер компаниудын борлуулалт нэгдүгээр сард 2996 болж, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар буураад байгаа юм.

Өнгөрсөн оны гуравдугаар сард “Lada” брэндийн үзэсгэлэнгийн танхимыг нээсэн “Руссо Моторс” компани энэ онд “Xray Cross”, “Largus”, “4x4 Bronco” загваруудыг шинээр худалдаанд нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Тус компани дотоодод хамгийн эрэлттэй байгаа SUV ангиллын автомашинуудыг сегментээр задалж B, C төрлийн дунд оврын SUV автомашинд анхаарлаа хандуулж байгаа юм байна. SUV дундаа үнийн хувьд өрсөлдөхүйц энэ төрлийн автомашины эрэлт дотоодод өндөр байгааг тус компани мэдээллээ. “Lada” брэнд Монголд орж ирээд найман сарын хугацаанд борлуулалтаараа дистрибьютер компаниуд дундаа тавдугаарт бичигдсэн юм.

Харин "MSM" group БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “BYD” брэндийн бүрэн цахилгаан автомашинуудыг Монголын уур амьсгалд нийцэх эсэхийг туршиж эхэлсэн байна. Туршилтын дараах дүгнэлтээс хамаарч III, IV сараас Монголд худалдаалах эсэхийг шийдвэрлэх юм байна. Туршилтын загвар дундаас Монголын нөхцөлд илүү тохиромжтой SUV ангиллын "Tang" загвар нь нэг цэнэглэлтээрээ 489 км зам туулах чадвартай, түргэн цэнэглэгчээр нэг цаг, гэрийн орчинд 12 цагт бүрэн цэнэглэх боломжтойг мэдээлсэн юм.

Нөгөөтэйгөөр "Дотоодод цахилгаан автомашин нэвтрүүлэхийн тулд дэд станцуудыг нэгдсэн байдлаар зохицуулах, татварыг хөнгөлөх шаардлагатай байгаа"-г Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциацийн Гүйцэтгэх захирал онцоллоо.

Бичлэгийг тус линкээр орж үзээрэй. 

Линк: https://youtu.be/_f__bsLmR84 

Өмнөх
ЕВРОПТ АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ I...
Дараах
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ I С...