2019 ОНД МОНГОЛД ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ 250 АВТОМАШИН ИМПОРТООР ОРЖ ИРЖЭЭ

Шинэ төрлийн цэнэг хураагуураар ажилладаг 250 цахилгаан автомашиныг өнгөрсөн оны эцсээр Монгол Улсад оруулж ирснийг “Global Motors” компани мэдээллээ.

Мөн “MSM Group” БНХАУ-ын бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” брэндийн загваруудыг Монголын нөхцөлд туршиж эхлээд байна.

“Моннис моторс” компани өнгөрсөн оны аравдугаар сард 2019 оны “Nissan Leaf” загварыг Монголд оруулж ирээд байгаа ч засвар үйлчилгээ, ажиллах хүчний сургалт, судалгаа зэргээс шалтгаалан цахилгаан автомашиныг худалдаанд нэвтрүүлэхэд 10 сар орчим шаарддаг болохыг тус компани мэдээллээ. Хэдийгээр цахилгаан автомашины хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байгаа ч цэнэглэгч станцын хүрэлцээ дутмаг, цэнэг хураагуурыг гадагш гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй байгааг салбарынхан онцолж байсан юм.

Энэ чиглэлд “Global Motors” компани 21 цэнэглэгч станцыг энэ онд багтаан шинээр байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Хэдий тийм боловч Улаанбаатар хотод дунджаар 2000-3000 цэнэглэгч станц шаардлагатай байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн холбоо онцолж байлаа.

Өмнөх
“VOLKSWAGEN” АНХНЫ...
Дараах
ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ &l...