Дугуйны хийг зөв тааруулахад юуг анхаарах вэ?

ДУГУЙНЫ ХИЙГЭЭ ЗӨВ ТААРУУЛАХ НЬ ШАТХУУНЫ ЗАРЦУУЛАЛТЫГ БАГАСГАДАГ



Дугуйны хийг зөв тохируулах гэдэг нь маш чухал зүйл бөгөөд, хэрэв буруу хийлсэн тохиолдолд таны амь насанд ч аюул учруулж болох бөгөөд эдийн засгийн хувьд их үрэлгэн байдаг. Бүх автомашин үйлдвэрлэгчээсээ дугуйг ямар хэмжээгээр хийлбэл тохиромжтой талаар мэдээлэл оруулж өгсөн байдаг. Энэ мэдээлэл ихэвчлэн машины хаалганы дотор талд байрласан байгаа. Тиймээс энэ зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулах нь хамгийн зүйтэй гэж зөвлөх байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс сул хийлбэл

Тухайн дугуйны газартай харьцах талбай томрох ба энэ нь дугуйг маш хурдан элэгдэж дуусах шалтгаан болдог. 6 psi-аар бага хийлэхэд дугуй стандарт хугацаанаасаа 25 хувь хурдтай элэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Мөн бага хийлэх нь дугуйны дотоод температурыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог ба энэ нь дугуйг буудах, хагархад хүргэх аюултай. Сул хийлсэн дугуй эргэхдээ их хүч зарцуулах ба түлшний зарцуулалтанд ч шууд нөлөөлдөг байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс их хийлбэл

Тухайн дугуйны газартай харьцах талбай, мөн уяан хатан чанар нь багасах ба бага зэрэг нүх дайрахад ч гэсэн амархан хагарч гэмтэх шалтгаан болдог.

Дугуйны хийг хэмжих арга

 
1. Дугуй халаагүй үед хэмжилтийг хий.
Та дугуйныхаа хийг шалгахдаа дугуйгаа хөрсөн үед хийх хэрэгтэй байдаг. Учир нь дугуй халсан тохиолдолд дотор нь байгаа агаар халж тэлсэн байдаг учир таны хэмжилт худлаа болно. Хөрсөн дугуй 2 км газар явахад халдаг гэдгийг санаарай.



2. Машин бүр өөрийн дугуй хийлэх стандартыг заасан зааварчилгаатай байдаг.
Жолоочийн талын хаалганы дотор талд дугуйг хийлэх стандартыг заасан үйлдвэрлэгчийн тэмдэглэгээ байдаг. Энэ тэмдэглэгээ хамгийн багадаа ийм хэмжээтэй байна гэсэн заалтыг зааж байдаг.
  • Ихэнх суудлын, гэр бүлийн, жижиг ачааны машины дугуйны хийний даралт нь 27-32 PSI (pounds per square inch) заасан байдаг боловч та 40 PSI хүртэл өсгөж хийлж болно.
  • Зарим машин хойд болон урд дугуй өөр даралттай хийлэх шаардлага тавьсан байдгийг анхаараарай.
 

3. Дугуйны хошууны хамгаалалтыг тайлж авна. 
2-3 cm урттай хар өнгийн хоолой дугуйнаас гарч ирсэн байгаа. Үзүүрт нь тоос шороо орохоос хамгаалсан эрэгдэж ордог хамгаалалтын тагийг тайлна.



4. Дугуйны даралт хэмжигчийг дугуйны хошуунд хийж чанга дарж хэмжилтийг хийнэ.
 


5. Үйлдвэрээс зааж өгсөн хийн даралтын хэмжээтэй таарч байгаа эсэхийг шалгана.



 
6. Хамгаалалтын тагийг буцааж хийгээрэй.
Энэ хамгаалалтын таг нь тоос шороо, ус орохоос сэргийлэх бөгөөд хий алдахаас хамгаалдаг.

Ямар даралтаар дугуйгаа хийлэхээ тооцоолох



 

1. Зарим үед үйлдвэрлэгчийн санал болгосон үзүүлэлт тохиромжгүй байдаг.
Үйлдвэрлэгчээс санал болгосон дугуйн хийний даралтын хэмжээ бол хамгийн багадаа гэсэн санааг илэрхийлж байдаг. Та бага зэрэг нэмж хийлснээр таны шатхууны зарцуулалт бага болох боломжтой. Гэхдээ дугуйны хээ бүгд газарт ижил даралтаар хүрч байх зарчмыг алдагдуулбал дугуйны элэгдэл нэмэгдэнэ гэдгийг санаарай.


 
2. Үйлдвэрлэгчийн зөвлөсөн дугуйны хийн даралтын хэмжээ бол даралтын дээд хэмжээ биш.
Жолооч өөрийн машины нэмэлт ачаа, орчны темпратур зэргээс хамааран дугуйн хийнийхээ даралтыг ихэсгэж хийлүүлэх хэрэгтэй байдаг.

 
3. Та нэлээд хэмжээний ачаа тээвэрлэх гэж байгаа бол арын дугуйгаа илүү их даралттай хийлэх хэрэгтэй.
Та нэлээд хол замд ачаа тээвэрлэх гэж байгаа бол ар талынхаа дугуйны хийг үйлдвэрлэгчийн зааж өгсөн хэмжээнээс 2,3 PSI илүү даралттай хийлэх нь зөв байдаг. Учир нь таны ард талын дугуйнд ачааны жингийн даралт их ирэх болно.


 
4. Дугуйн хийг орон нутгийн цаг агаарын нөхцөлд тааруулах хэрэгтэй.
Хүйтний улиралд дугуйны хийн эзлэхүүн багасаж, дулаан цагт эзлэхүүн нь ихэсдэг тул дугуйныхаа хийний даралтыг улиралд бүр хэмжиж,шалгаж байх хэрэгтэй.
 
5. Дугуйны хийг нүдэн баримжаагаар бүү хэмж.
10 PSI ба 20 PSI даралт хийтэй дугуйн ялгааг нүдээрээ ялгахад үнэхээр хүнд байдаг тул та заавал даралт хэмжигч багажаар хэмжиж байгаарай.

 
Та Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!

 
Өмнөх
БУРУУ ШАТАХУУН ХИЙСЭН ҮЕД ЯАХ ВЭ?
Дараах
Засвар үйлчилгээ зайлшгүй хийлгэх машины...