АЛСЫН ЗАМД ГАРАХАД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

Автомашинаа бэлдэх: Манай монгол орны хувьд томоохон хот суурин газар багатай, зам харгуй сул хөгжсөн, хөдөө орон нутагт техник үйлчилгээний төвүүд бараг байхгүй, хол зайтай байдаг зэрэг нь жолооч нар өөрсдөө автомашинаа бэлдэх шаардлагатай болдог. Зарим нь авто үйлчилгээний газруудаар үйлчилгээ авч байдаг боловч байнга унаж байгаа машинаа өөрөөс нь илүү мэдэх хүн байдаггүй билээ.

Бүгдийг өөрөө хий гэж байгаа юм биш өөрөө санаачлага гаргаж үзээд боломжгүй засвар үйлчилгээг мэргэжлийн үйлчилгээний газруудаар хийлгээд явахад та сэтгэл амар явах болно. Залхуурснаасаа болоод эсвэл мэдэхгүйгээсээ болоод алсын замд бэлтгэлгүй гарснаар цаг хугацаа болон эд материал цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол байдаг. Ингээд авто машинаа өөрсдөө бэлдэх дуртай хэн бүхэнд зориулж дараахь багахан зөвөлгөөг хүргэе.
 

  • Хөдөлгүүрийн тосны түвшин хэвийн эсэх, сальник болон жийрэг резин, тосны шүүрээр тос алдаж байгаа эсэхийг юуны түрүүнд үзнэ. Бага зэрэгийн хөлөрсөн байвал тос гоожилт зогсоогч хийгээд үзэх хэрэгтэй. Хэрэв хэвийн биш бол нэмэх, муудсан жийрэг, элэгдсэн сальникийг солиулах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тос дундарсан үед нэмэх ижил төрлийн тос 1-2 литр аваад явахад илүүдэхгүй.
  • Агаар шүүгчийн бохирдолыг шалгах, шил арчигч болон шил арчигчийн шингэнийг шалгах. Шаардлагатай бол шил арчигч, агаар шүүгчийг солих, даралттай хийгээр үлээлгэн цэвэрлэх, шил арчигчийн шингэнийг нэмэх хэрэгтэй.  Нэмэх шил арчигчийн шингэн авах. 
  • Хөргөх шингэний түвшинг хөдөлгүүр асаагүй хүйтэн үед шалгах хэрэгтэй. Дундарсан байвал нэмэх, алдагдаж буй газар байвал хуучирч элэгдсэн эд ангийг солиулах. Тусд нь ижил төрлийн нэмж хийх хөргөх шингэн авах. Зарим туршлагатай жолооч нар радиаторын урд ялаа, шумуул, шавьж шигэхээс сэргийлж нарийн тор хийж явдаг. Энэ нь радиаторын салхи орох зай битүүрч хөдөлгүүр хэт халахаас хамгаалж байгаа юм.
  • Хурдны хайрцагийн болон редүкторын тосны түвшинг шалгуулах, энэ далимд мөн явах эд анги болох өндгөн тулгуур, амартизатор, тэнцүүлэгч рулийн шарнеруудад холхио үүссэн зэргийг шалгуулж хэвийн бус бол солиулах хэрэгтэй. Тэр чигээр нь явбал муу замд доргион чичиргээнд салж унан улмаар онхолдож болох аюултай. Мөн тоормозны накладны байдлыг шалгаж хэт нимгэрсэн бол солиулах. Гар тоормоз гүйцэд барьж байгаа эсэхийг шалгах.
  • Аккумуляторын шингэний түвшинг шалгах, хөдөлгүүрийг хурдан эргүүлж чадахгүй удааширсан байдалтай асааж байгаа  бол шинэ аккумулятороор солих.Мөн аян замд хэрэг болох шүдэнз,гар чийдэн,12В-оор ажиллах гар чийдэнг авч явах зайлшгүй шаардлагатай. 
  • Хол болон ойрын гэрлүүд асаж байгаа эсэх тусгалын тохиргоо алдагдсан бол тохируулах.
  • Дугуйн хийн даралтыг тохируулах, хажуу бөөр хээн хэсэгт хавагнасан эсэхийг шалгах. Хот дотор хурд багатай үед бага зэргийн дугуйн хаван жолоонд нөлөөлөхгүй бөгөөд хотоос гадгаш хурд ихтэй үед руль салганах чичрэх зэргээр нөлөөлдөг. Нөөц дугуйн байдлыг шалгах, хийн даралт нь хэвийн эсэхийг шалгах. Удаан хугацаанд хэрэглэхгүй байснаас хий алдагдаж байдаг. Хэрэв жийптэй явах бол олгой хаймар хийлгэх хэрэгтэй. Ойлгой хаймаргүй дугуй гэнэтийн цохилт , болон нүх чулуунд ободны ирмэгээрээ хийгээ маш хурдан алдаж онхолдоход хүргэдэг. Манайхан нөөц дугуй гэхээр хамгийн муу дугуй хийдэг тал бий. Ийм дугуй нь эргээд л удаан явалгүй хагардаг байна. Мөн өвлийн дугуйг зун ашиглах нь маш түргэн элэгдэхэд хүргэдэг төдийгүй ачаа ихтэй үед зөөлөн резинтэй учраас хад асга, чулуутай замд хагарах нь амархан байдаг. Зуны халуунд хий тэлж дугуй бууддаг. Иймд азотоор хийлүүлэх хэрэгтэй. Нөөц дугуйгаа ч азотоор хийлүүл. Дэржигнүүртэй замд азотоор хийлсэн дугуй мэдрэх нь бага зөөлөн байдаг. Боломжтой бол илүү нөөц дугуй аваад явахад илүүдэхгүй.
  • Айркондишены ажиллагаа, паар халуун үлээж байгаа эсэх, дугуйн боолт тайлах торцов, данхраадын ажилгааг шалгах. Мөн дугуйн боолтнуудын нэг нь хулгайд алдахаас сэргийлсэн тусгай боолттой бол түүнд таардаг тусгай ховилтой торцовыг марталгүй авч явах хэрэгтэй
  • Авч явахад илүүдэхгүй зүйлс: 1000МАШИН.МН-ээс автомашин худалдан авсан хүн бүрд доорх зурагт үзүүлсэн багц хэрэгслүүдийг бэлэглэдэг

    Үүнд: 


  • Чирэх олс татлага.
  • Иж бүрэн анхны тусламжийн эмийн сан
  • Ослын тэмдэг
  • Борооны цув
  • Ажлын бээлий
  • Линт
  • Бензиний канистр
  • Дугуй хийлэх насос авч явах. Янз бүрийн замд дугуйн хийн даралтыг тохируулах шаардлага гардаг.
  • Дугуйн хийн даралт хэмжигч 
  • Багаж түлхүүр, зүлгүүр
  • Металл гагнагч шаваас, скоч буюу наалддаг тууз. 
  • Дугуй задлах лопатка, нөхөөс
  • Таарах гал хамгаалагч, зэс утас, шалгах гэрэл
  • Төрөл бүрийн эрэг боолт, шайб байвал.
  • Дугуйд ивэх болон данхраадны доор ивэх талбай ихтэй ивээс мод. Шороон хөрсөнд данхраад шигдээд байдаг тул зайлшгүй авч явах хэрэгтэй.
  • Говь явахдаа нимгэн бүтээлэг авч явбал элсэн шуурганд автомашины шил болон гадна талын будаг лак цоохортож гэмтэхээс хамгаална.
  • Өвлийн улиралд бензинээр ажилладаг  халаагуур юмуу примус эсвэл пояальник авч явах хэрэгтэй. Бортоготой газ нь гадаа хүйтэнд бээрээд асдаггүй.
  • Өвлийн улиралд дизель хөдөлгүүртэй машины түлш царцаж улмаар хөдөлгүүр унтарч дахин асахаа больдог. Иймд түлш царцаахгүй байлгах шингэлэгчийг түлшинд нэмж хийж явах нь зүйтэй. Ингээгүйгээс өвөл хөдөө хээр осгож амиа алдсан тохиолдол байдаг.
  • Октан нэмэгч авч явж байгаарай. АИ92 болон АИ95 олдохгүй үед аминд ордог.
Өмнөх
ПРИУС АВТОМАШИНЫ ОДОО БОЛОН ИР...
Дараах
Приус автомашины татвар төлөх ...