Бодит судалгаанд үндэслэсэн шийдвэр гаргалт хэзээ ч алдахгүй.
1000mashin.mn Цахим систем 6-р сард оруулж ирсэн бүгд автомашинуудаа онцгой албан татвар тооцоогүй үнээр борлуулж нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор маш олон хэрэглэгчдээс яг одоогийн үнэ хэд болох вэ? Онцгой албан татвар эргээд нэмэгдэх үү? Автомашины үнэ цаашид яах вэ? гэх асуултуудыг бидэнд тавьсан. Иймд автомашин худалдан авахаар сонирхож байгаа болон нийт хэрэглэгчиддээ дараах судалгааг хүргэж байна.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон юм. Энэ заалтыг тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Хуулийн заалттай холбоотой дараах хүснэгтийн дагуу импортын автомашинууд онцгой албан татвар төлнө.
Хуулийн дагуу 5/1-ээс Приус гэх мэт хос тэжээлт авто машинууд хүснэгтэд заасан хэмжээгээр онцгой албан татвар төлж эхэлсэн. Энэ үнэ тухайн үеийн зах зээлийн ханшид яг энэ хэмжээгээр нөлөөлж нэмэгдсэн.
Иргэд ихэвчлэн Приус 20, 30-ыг хэрэгцээндээ ашигладаг. Татвар нэмэгдэхээс өмнөх Приус 20 машины үнэ 9-12 сая төгрөгийн ханштай байсан. Хууль хэрэгжиж эхэлснээр тухайлбал мөнгөлөг саарал өнгийн Приус 9 сая 500 мянгатай байсан бол оноосоо хамаарч 11 сая 500 болтлоо өсжээ. Хамгийн их эрэлт хэрэгцээтэй нь 2008 оны сувдан цагаан Приусийг хэрэглэгчид сонирхдог бөгөөд үнэ 12 сая 500 мянгатай байсан бол 15 сая болж огцом нэмэгдсэн. Нэмэгдлийн дүн шинэ хуулийн дагуу Приус гэх мэт хос тэжээлт авто машинуудад Онцгой албан татварыг 50% хөнгөлж тооцохтой холбоотойгоор тооцох дүнгээр нэмэгдсэн. Хүснэгтэд улбар шар өнгөөр тодруулсан дүн.
2017 оны 05-р сарын 31-нд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулсан. Тэгвэл 1000машин.мн автомашин худалдаа үйлчилгээний цахим системээс дээрхтэй холбоотойгоор Япон улсаас импортоор оруулж ирж буй автомашинуудаа онцгой албан татвар тооцоогүй үнээр буюу үнэ өсөөгүй байх үеийн үнээр 2017 оны 06 сарын 30-ийг дуустал борлуулж байна. Учир нь Приус гэх мэт хос тэжээлт авто машины онцгой албан татварыг энэ оны 7-р сарын 1-ээс эхлэн 50% хөнгөлсөн дүнгээр тооцож авах юм. Өөрөөр хэлбэл дээрх хүснэгтэд тодруулсан дүнгээр. Иймд нийт хэрэглэгч та бүхнийг автомашин худалдан авахаар шийдсэн бол энэ 6-р сардаа багтааж сонголтоо хийхийг зөвлөж байна.
Та бүхэнд доорх үнийн судалгаа, харьцуулалтыг хэрэглэгчдийн голчлон сонирхож буй Приус10, 11 Приус20, Приус30 автомашинуудын үзүүлэлтээр танилцуулж байна. Бид танд үргэлж бусдаас илүү боломжийг санал болгоно.
Приус автомашины ерөнхий мэдээлэл:
Үнийн судалгаа:
Үнийн судалгаа:
Үнийн судалгаа:
Үнийн судалгаа:
Приус автомашинд хамаарах онцгой албан татварын хэмжээ:
Цаашид татвар яах вэ?
Яагаад 6-р сард худалдан авалт хийх ёстой вэ?
Ямар боломж байна вэ
Дахиад ч илүү боломж байна.
1000mashin.mn веб сайт нь автомашин худалдаа үйлчилгээний нэгдсэн систем юм.