Тоёота компани 2023 оны зун цоо шинэ Land Cruiser Prado-гоо зах зээлд гаргах гэж байна

Шинэ Прадо эрлийз, дизель хөдөлгүүртэй байх нь. Хэдийгээр энэхүү загвар нэлээд эрт гарах ёстой байсан ч деталь хэсгүүдийн дутагдлаас шалтгаалан хугацаа нь хойшилсон байна. Энэхүү SUV нь TNGA-F платформ дээр бүтээгдэх бөгөөд үүнийг Land Cruiser 300 болон шинэ үеийн Toyota Tundra-д ашигладаг. Энэхүү шинэхэн загвар 100 км тутамд 6.5 литр түлш зарцуулна гэж тооцоологдож байна. Энэний тулд компаниас 2.8 литрийн дизель хөдөлгүүрт суурилсан шинэ эрлийз цахилгаан моторийг бий болгож байгаа гэнэ.
Өмнөх
Toyota шинэхэн "BZ Compac...
Дараах
Дэлхийн хамгийн тансаг такси F...