BMW 536 морины хүчтэй, хэвийн бус том радиаторын сараалжтай, хамгийн сүүлийн үеийн тансаг цахилгаан i7 автомашинаа зарлалаа

Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн седануудын загварт шинэлэг чиг хандлагыг тогтоогоод байгаа BMW-гийн "i7 xDrive60" нь өндөр хүчин чадал, олон тооны шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлснээс гадна бидний харж дасаагүй хэтэрхий том радиаторын сараалжтай байлаа. Бусад өөрчлөлтүүд хэдий гайхамшигтай байгаа хэдий ч радиаторын сараалжийг хэтэрхий томруулсан гэмээр энэхүү зоримог өөрчлөлт нь хэрэглэгчдийг алмайруулаад байгаа юм. Харин BMW олны алмайрлыг үл тоон энэхүү өөрчлөлтөө хэвээр нь үлдээнэ гэдгээ мэдэгдсэн юм.
BMW-ийн гүйцэтгэх захирал Oliver Zipse хэлэхдээ шинэ i7 нь ижил ангилалд багтдаг бусад седануудтай олон зүйлсээрээ адилгүй. Зөвхөн урд радиаторын сараалжнаас гадна нарийхан эх гэрэл, харьцангуй жижиг салхины шил зэрэг олон зүйлсээрээ онцгой дүр төрхийг бүрдүүлсэн.
Хажуугийн профайл бол бусад машинуудтай харьцуулшгүй цорын ганц загвартай гэжээ.
BMW i7 нь 536 морины хүчтэй бөгөөд хоёр цахилгаан мотороос бүрдэнэ. Урд талынх нь (255 морины хүчтэй) хойд тал (308 морины хүчтэй) бөгөөд ар талдаа хөтлөгчтэй. 4.7 секундэд 0-60км хүртэл хурд авах боломжтой бөгөөд дээд хурд нь 388 миль хүрэх чадамжтай гэнэ.
Машинаа асаах үйлдлийг жолооч өөрөө гүйцэтгэх шаардлагатай бол хурдны зам дээрх жолоодлого, машинаа зогсоолд байршуулах зэрэг үйлдлийг жолоочийн шаардлагагүйгээр машин өөрөө хийж гүйцэтгэх боломжтой.

Орчин үеийн машинуудын адилаар хэд хэдэн дэлгэцтэй бөгөөд хяналтын самбар нь 12.3 инч бол 14.9 инчийн мэдээллийн дэлгэцийг мөн хослуулсан байна. Нэмж дурдахад хаалганы самбарт iPhone шиг жижиг дэлгэцүүд байрлах бөгөөд үүгээр зорчигч суудлаа тохируулах боломжтой. Мөн урд суудлын толгойн түшлэгийн ард маш том дэлцийг байрлуулсан тул хойд суудалд байгаа зорчигчид уйдахгүй нь лавтай юм. Энэхүү гайхамшигтай шинэхэн технологи дүүрэн машиныг та 119,300 ам.доллар буюу Монгол мөнгөөр 406,216,500 төгрөгөөр захиалан авах боломжтой.
Өмнөх
Бодит хэмжээтэй Ford F-150 Lig...
Дараах
Rezvani Herculese таныг зомбиг...