Бодит хэмжээтэй Ford F-150 Lightning бол дэлхийн анхны Lego цахилгаан машин бөгөөд эх гэрэл болон арын гэрэл нь бодитоор асдаг

Леголанд Флорида Resort саяхан Форд F-150 Lightning пикап автомашины бодит хэмжээтэй хуулбар болох Lego флотынхоо хамгийн сүүлийн үеийн автомашиныг танилцууллаа. Энэхүү лего автомашин бодит хэмжээтэй анхны тоглоомон машин биш бөгөөд тэр бүү хэл зарим бодит хэмжээтэй Лего машиныг жолоодох боломжтой ч Ford пикап машины хувьд хөдөлгөх боломжгүйгээр бүтээсэн аж. Гэсэн хэдий ч эх гэрэл, арын гэрэл, ачааны бүрэн оврын ор зэрэг хэсэг бодитоор ажилладаг байна.
Legoland Florida Resort энэхүү концевцыг бүтээхийн тулд Southern Ford Dealers-тай хамтран ажилласан бөгөөд Lego машинийг 74,474 долларын үнэтэй Lariat-н суурин дээр босгосон.
Хэдийгээр энэ нь жинхэнэ Lightning-тай ижил хэмжээтэй боловч Lego загвар нь илүү хөнгөн. Бодит Lightning 6,500 фунт жинтэй бол Лего машин ердөө 3,730 фунт жинтэй гэнэ. 
Энэ бол Хойд Америкийн Леголанд цэцэрлэгт хүрээлэнд тавигдсан хамгийн том машин төдийгүй анхны цахилгаан машин болсоноороо онцлог аж ээ.

Өмнөх
Дэлхийн хамгийн том жийп бол 1...
Дараах
BMW 536 морины хүчтэй, хэвийн ...