Хамгийн хямд үнэтэй корссовер болох Hyundai Ioniq худалдаанд гарсан цагаасаа худалдан авалт бага байгаагаас боломжийн үнэтэй эрлийз автомашины тоо улам цөөрсөн билээ. Гэхдээ 2023 онд үйлдвэрээс гарч эхлэх Kia Niro боломжийн үнэтэй кроссоверийн тоог нэгээр нэмэх нь. Kia саяхан 2023 оны Niro Hybrid-ийн үнийг танилцуулсан бөгөөд залгаатай хайбрид болон EV-ийн үнэ удахгүй зарлагдах гэнэ. Стандарт эрлийз нь LX, EX, SX гэсэн гурван төрлийн сонголттой байх болно.
Niro LX-ийн хувьд маш боломжийн үнийг санал болгосон бөгөөд 26,490 ам.доллар дээр нэмэх нь 1,295(ам.долларын тээвэр хураамжийн төлбөр)нэмэгдэх гэнэ. Энэ нь зах зээл дээрх хамгийн хямд хайбрид машинуудын нэг байх бөгөөд АНУ-д байгаа хамгийн хямд хайбрид кроссовер болох юм. Toyota Corolla Cross Hybrid-ийн үнийг хараахан зарлаагүй байгаа ч яг одоогийн байдлаар Niro нь хамгийн хямд үнийн хувьд ялагч болоод байна.
Niro-ийн бүх загварууд нь 32 кВт-ын цахилгаан мотортой хослуулсан 1.6 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй. Бензин болон цахилгаан хоёрын хослол нь 139 морины хүчтэй, 195 фунт футын эргүүлэх хүч, зургаан шатлалт автомат хайрцаг, урд дугуйгаар хөтлөгчтэй байх болно.