Мерседес-Бензийн дизайн хариуцсан захирал Горден Важенер саяхан брэндийн анхны виртуаль машины тизер зургийг хуваалцжээ. Hashtagийг харвал уг машин 2022 оны League of Legends дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр албан ёсны нээлтээ хийх бололтой.
Тэмцээний сүүлийн шат арваннэгдүгээр сарын 5-нд Сан Франциско хотын Чейс төвд болох ч эхний шатны тоглолтууд энэ амралтын өдөр Мехико хотод эхэлнэ.
Мерседес Бенз нь виртуал тоглоомын нийгэмлэгтэй нягт холбоотой байдаг бөгөөд 2020 онд League of Legends арга хэмжээний онцгой тоглоомын түнш болж байсан билээ. Зар сурталчилгаанаас харахад Мерседес энэ хамтралыг A-Class , CLA, GLA зэрэг автомашинуудаа сурталчлах зорилгоор ашиглаж байгаа нь тодорхой байна. Эдгээр загварууд нь бүгд ирээдүйн залуучуудад зориулагдсан машинууд юм.
Энэхүү сурталчилгаа нь тун ухаалаг маркетингийн арга байж мэднэ. Учир нь Исландад зохиогдсон 2021 оны League of Legends дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалыг ойролцоогоор 74 сая хүн үзсэн байна. Харин 108.7 сая хүн Абу Дабид болсон F1-ийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны тоглолтыг үзэхээр ирсэн байна. Машин үйлдвэрлэгч Порше, Ауди зэрэг компаниуд энэхүү тэмцээний үеэр компаны нэр хүндээ өсгөхийн тулд шинэ хүчтэй машин бүтээх үйл явцад сая саяар нь доллар төлөхөд хүргэдэг байна. Виртуал машин зохион бүтээх нь жинхэнэ уралдааны машин бүтээхээс хамаагүй хямд тусах нь гарцаагүй.