Таны EV-ийг цэнэглэх тохилог батерейны банктай танилцаарай

Энэхүү нэмэлт батерейг чирэхээс өөр арга байхгүй бөгөөд цахилгаан машинд зориулан бүтээгдсэн. Чиргүүлийн хүрээн дээр батерейг суурилуулсан байна. Аэродинамикийн хувьд аль болох үр ашигтай байхаар бүтээгдсэн бөгөөд дотор талыг нь зочны өрөө эсвэл унтлагын өрөөний зориулалтаар ашиглаж болно.
Энэхүү том батерейгаар зөвхөн машин төдийгүй олон төрлийн цахилгаан төхөөрөмж цэнэглэх боломжтой. 
Colorado Teardrops-ийн мэдээлснээр Boulder нь 3-р түвшний цэнэглэх чадвартай. Хэрэв энэ нь үнэн бол 10 минутын дотор 100 миль замыг туулах цахилгааныг шахах боломжтой юм. Машины батарейг 80% хүртэл цэнэглэхэд 80 минут шаардагдах бөгөөд энэ нь багагүй хугацаа боловч ядаж л энэ хугацаанд хэрэглэгч зочны өрөөндөө амарч болох боломжтой болох нь.
Харин Boulder-ийг цэнэглэхийн тулд та зүгээр л гэрийн цэнэглэгч эсвэл Tesla-н Supercharger Network зэрэг боломжтой цэнэглэгч сүлжээнд цэнэглэхэд л хангалттай.
Гэсэн хэдий ч дурдах хэрэгтэй хэд хэдэн асуудал байна. Boulder-ийн анхны үнэ 55,000 долларын үнэтэй бөгөөд энэ нь дунд зэргийн Форд машин худалдан авах үнүтэй ижилхэн бөгөөд дундаж цоо шинэ машинаас үнэтэй тусах нь. Мөн энэхүү батерей явж байхдаа цэнэглэх боломжгүй. 
Boulder EV цэнэглэгчийн эхний хүргэлтийг 2023 оны эхний хагаст хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаа нь эд анги нийлүүлэлт болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас хамаарч өөрчлөгдөж магадгүй гэнэ.
Өмнөх
Хамгийн сүүлийн үеийн Apple Wa...
Дараах
Фордын гар оролцохгүй ухаалаг ...